2022.07.18
"Хөгжил" нэгдлийн анхны гишүүдийн алдрыг мөнхлөв
Есөнзүйлчүүд өвөг дээдсийн түүх уламжлалаа хадгалж хамгаалах, өвлүүлж үлдээхэд онцгой анхаардаг хүмүүс. Өндөр гэгээний хүйг дарсан газарт анх босгосон ”Өвгөн суварга” Дашгунгаадэжид хийдийг сэргээсэн төдийгүй нэрт урчуудын бүтээлээр “Бурхан бумбын орон” нэртэй уран зургийн галлерейг байгуулсан нь Монгол Улсын хэмжээнд анхдагч болж буй билээ.
Тэд түүхт ойгоо угтаж бас нэгэн бахархалт бүтээн байгуулалтыг хийсэн нь "Хөгжил" нэгдлийн анхны 17 гишүүнд зориулсан дурсгалын хөшөөт цогцолбор бүхий цэцэрлэгт хүрээлэн юм.
Сумын 90 жилийн хүрээнд хийх ажлын төлөвлөгөө гаргахаар ард иргэдээсээ санал авахад "Хөгжил" нэгдлийг үүсгэн байгуулагч, сум нэгдлийн анхны дарга Ж.Гүнд болон анхны гишүүдийн алдрыг мөнхжүүлэх нь зөв гэсэн санал гаргажээ.
Тиймээс "Хөгжил" нэгдлийн анхны дарга Ж.Гүнд болон анхны 17 гишүүдийн ах дүү, үр ач нартай холбогдож улмаар хамтдаа энэхүү бүтээн байгуулалтыг хийсэн байна.