Сүхбаатар аймгийн сургууль тус бүрд шинэ кабинет байгуулжээ
2022.06.02

Сүхбаатар аймгийн сургууль тус бүрд шинэ кабинет байгуулжээ

Боловсрол, Шинжлэх ухааны сайдаар ахлуулсан ажлын хэсэг Сүхбаатар аймагт ажиллаж байна. 

2021-2022 оны хичээлийн жилд Сүхбаатар аймгийн хэмжээнд 16 сургуульд 13395 хүүхэд суралцаж, 1120 багш, ажилтан ажиллаж байна. Харин сургуулийн өмнөх боловсролын 24 байгууллага энэ хичээлийн жилд хүүхэд хүлээн авчээ. Аймгийн МСҮТ нь 1985 онд Дорнод аймгийн барилгын ТМС-ийн салбар хэлбэрээр байгуулагдаж байсан бол өнөөдөр 2,5 жилээр 16 мэргэжлээр, 1 жилээр 8 төрлийн сургалт явуулж байна. 

Сүхбаатар аймгийн хэмжээнд боловсролын салбарт 

“Сүхбаатар-нэг мөрөөдөл” ТББ-аас багш нарын хөдөлмөрийг үнэлж, урамшуулах замаар сургалтын чанарыг ахиулах зорилготой “Шилдэг багш” хөтөлбөр

“ЗАЛУУ БАГШ” хөтөлбөр

 Өрсөлдөгч Сүхбаатарчууд 10*10 англи хэлний төсөлт хөтөлбөр

“Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтерпренершип боловсрол олгох” төслүүдэд амжилттай хэрэгжүүлж байна. 

Сүхбаатар аймгийн сурагчид элсэлтийн ерөнхий шалгалтынхаа дундаж оноог сүүлийн 3 жил тогтмол ахиулсан байна. Аймгийн удирдлагууд 2022 онд 500 гаруй сая төгрөгийн санхүүжилтийг боловсролын салбартаа зарцуулж сургууль тус бүрд нэг кабинетийг шинээр байгуулсан бол цэцэрлэгүүдэд эко тоглоомын хангалт хийжээ. Сургууль цэцэрлэгийн барилга байгууламж харьцангуй сайжирсан ч 3 барилга удаашралтай, бүтээн байгуулалт нь олон жил үргэлжилж байгааг эрчимжүүлэхээр аймгийн удирдлагуудтай зөвлөлдөв.