Сүхбаатар аймгаас улсын хошой аварга малчин нэг, улсын аварга малчин дөрөв тодорчээ
Сүхбаатар аймгаас энэ жил Улсын Хошой аварга малчин нэг, Улсын аварга малчин дөрвөн өрх тодорчээ. Тодруулбал, Сүхбаатар аймгаас тодорсон Монгол Улсын "Хошой аварга малчин өрх", “Улсын аварга малчин өрх”-ийн шагналыг өчигдөр гардууллаа.
Шагналыг, УИХ-ын гишүүн Н.Ганибал, ЗТЯ-ны дэд сайд Ж.Бат-Эрдэнэ, Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан, Сүхбаатар аймгийн Засаг дарга М.Идэрбат, Нутгийн зөвлөлийн дарга У.Отгонбаяр болон холбогдох албаны хүмүүс малчны хотонд нь очиж хүндэтгэл үзүүлэн, гардуулж өгсөн байна.
Холбоотой мэдээ
2024.03.25
2024.02.21
2024.01.16