!["Эргэх холбоо-9" Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд ажиллав](http://enkhamgalan.mn/media/news/original/2025/02/06/a493ff557c791c0f0c1c9a6803a39b74.jpg)
2025.02.06
"Эргэх холбоо-9" Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд ажиллав
УИХ-ын гишүүн Ц.Идэрбатын ииргэд, хөдөлмөрчидтэй хийх дараагийн уулзалт Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд үргэлжилж байна. /2025-02-06/
Тус сум нь Чингис хааны ач хүү Мөнх хааны нэрээр нэрлэгдсэн сум юмсанж. Тухайлбал, 1668 онд Халхын Шолой Сэцэн хан өөрийн аравдугаар хөвгүүн Буджавтаа угсаа залгамжлуулахаар газар нутаг таслан өмчлүүлсэн нь хуучнаар Сэцэн хан аймгийн Эрдэнэ далай вангийн хошуу одоогийн Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын түүхийн эхлэл ажээ.
1921 оны Ардын хувьсгалын дараа 1923 оны 10-р сарын 19-ний өдрийн Засаг захиргааны шинэчилсэн бүтэц өөрчлөлт явуулах тухай Засгийн газрын тогтолоор Хан Хэнтий аймгийн Мөнххаан уулын хошуу хэмээн нэрлэгдэх болжээ. 1931 оноос Хэнтий аймгийн Мөнххаан сум, 1944 оноос Сүхбаатар аймгийн (тус аймаг нь 1942 онд байгуулагдсан) Мөнххаан сум болжээ.
Мөнххаан сумын нутагт гянт болдын нөөцөөрөө улсдаа дээгүүр бичигддэг Бүрэнцогтын уурхай байдаг. Тус уурхайгаас олон уурхайчид төрөн гарсан юм. 1990-ээд он хүртэл ашиглаж байсан уурхайн нөөц дуусах болоогүй ч ус гарсан учир ашиглагдахгүй орхигдоод хожим эргэн ашиглагдаж байв. Мөнххаанчууд эргэх холбоо багийг талархан хүлээн авч, хурал, уулзалтдаа идэвхтэй оролцлоо.
![](http://enkhamgalan.mn/media/user/noimage.jpg)
Сэтгүүлч
Сэтгүүлч Б.Хонгорсайхан