Хуурайшилтын үед иргэд ууланд алхахдаа сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна
2022.05.09

Хуурайшилтын үед иргэд ууланд алхахдаа сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна

Зайсангийн амны зүүн энгэрт ассан галыг Хан-Уул дүүргийн Онцгой байдлын 14-р анги, Богдхан уулын хамгаалалтын захиргаа болон орчин тойрны иргэд, аж ахуй нэгж, оршин суугчидтай хамтран цурманд оруулж унтраалаа.

Нийтдээ 2,8 га талбай галд шатсаныг бүрэн унтраагаад байна. Тиймээс ууланд алхаж буй иргэд сонор сэрэмжтэй явахыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас анхааруулж байна.

Сэтгүүлч

Сэтгүүлч Э.Намуунаа namuunaa@vip76.mn