УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан төгсөх ангийн сурагчдад “Шинэ алхам” ном гардууллаа
УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан боловсролын салбарыг үргэлж дэмжиж ажилладаг. Тэрээр энэ хүрээнд Баянзүрх дүүргийнхээ Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн 2700 сурагчид тус бүрд нь “Шинэ алхам” номыг гардууллаа.
Шинэ алхам ном нь төгсөх ангийн сурагчдад зориулсан хичээлийн давтлага, зөвлөмжүүдийг агуулахаас гадна IQ хөгжүүлэх дасгалууд байдгаараа онцлогтой. Ингэснээр сурагч номонд дадлага хийж, өөрийгөө хөгжүүлж Элсэлтийн Ерөнхий Шалгалтад өндөр амжилт гаргах боломж бүрдэж байгаа юм.
Цаашид дэлхийд өрсөлдөх Монгол залуусыг бэлдэхийн тулд боловсролын системд тодорхой өөрчлөлтүүдийг хийж залуучуудруу чиглэсэн олон тэтгэлэгт болон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.
Э.Бат-Амгалан "Улс орны ирээдүйн хөгжил боловсролын хөгжлөөс шууд хамаарна. Залуу хойч үе маань хэр мэдлэг боловсролтой байна төдий чинээгээр улс орон маань хөгжин цэцэглэнэ. Шинэ цагийн шинэ залуустаа удахгүй болох Элсэлтийн Ерөнхий шалгалтад амжилт хүсье. Мөн боловсролын үндэс болж Монголын ирээдүй хойч үеийг сурган хүмүүжүүлж байгаа нийт багш, сурган хүмүүжүүлэгч та бүхэндээ ажлын амжилт хүсье" хэмээв.
Сэтгүүлч
Сэтгүүлч Э.Намуунаа namuunaa@vip76.mn