2022.05.03
УИХ-ын гишүүн Х.Булгантуяа Баянзүрх дүүргийн 28-р хорооны иргэдтэй уулзлаа
УИХ-ын гишүүн Х.Булгантуяа Баянзүрх дүүргийн Хужирбулан буюу 28-р хорооны иргэдтэй уулзаж, тус хороонд хэрэгжиж буй хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын явц болон цаашид хийгдэх ажлын талаар мэдээлэл хүргэж, иргэдийн санал, хүсэлтийг хүлээн авч санал сэтгэгдлээ солилцлоо.
Тус хороонд хийгдэж буй 2.8 км урт жишиг гудамж зам тохижилтыг ажил 80% -тай явж байна. 6 сарын 1-нээс өмнө оршин суугчид уг бүтээн байгуулалтыг хүлээж авах юм.
БЗД-ийн 28-р хороонд улс, нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа зарим ажлыг дурдахад:
- Спорт, тоглоомын талбайн тохижилт
- Боловсролын салбарын тоног төхөөрөмж
- Хороодын дундах хайрган авто зам, явган хүний зам, гэрэлтүүлэг
- Гэрэлтүүлгийн ажил
- Зураг төсвийн ажил
Хорооны иргэд эрчим хүчний хүртээмж, хүчин чадал болон сургууль цэцэрлэгийн хүртээмжгүй байдал зэрэг асуудлыг Х.Булгантуяа гишүүнд уламжилсан. Тэрээр эдгээр асуудлыг үе шаттай шийдвэрлэхээ илэрхийллээ.
Сэтгүүлч
Сэтгүүлч Э.Намуунаа namuunaa@vip76.mn