2022.04.08
УИХ-ын гишүүн Б.Саранчимэг Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны иргэдтэй уулзлаа
Тэрээр тус хорооны Засаг дарга Л.Мөнхжаргалын хамт иргэдтэйгээ уулзлаа.
Уулзалтад шинэ сэргэлтийн бодлого болон 2020-2021 оны ажлын тайлан, цаашид хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа ажлуудаа танилцууллаа. Мөн тус хороонд болон хорооны оршин суугчид, иргэдэд тулгамдаж байгаа асуудлуудын талаар ярилцлаа. Олон жилийн насжилттай байрны дээвэр, дулаалга, ногоон байгууламж болон цэцэрлэг сургуулийн хүртээмжийн талаар иргэд саналаа ихээр хэлж байна.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn