2022.04.27
Ж.Батжаргал: Хөгжлийг дэмжих томоохон бүтээн байгуулалтынхаа хөрөнгө оруулалтын зардлыг яагаад хассан бэ
ҮББХ-ны хуралдаан
Монгол Улсын 2022 оны төсвийн тухай
УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны /2022,04,27/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Ж.Батжаргал:
Бид төсвөө хэмнэх нь зөв. Гэхдээ хөгжлийг дэмжих ажил явахгүй юм байна. Жишээ нь Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтад 4 тэрбум төгрөг төсөвлөгдсөн гэтэл одоо 500 сая хүрэхгүй төсөв болжээ. Хөгжлөө яаж дэмжих вэ. Бас дуусах гэж байгаа Багануур Мөнгөн-морьт чиглэлийн зам бараг дуусах гэж байсан. Энэ замын төсвийн 3 тэрбум нь яагаад хасагдсан бэ. Мөн Алтанбулагийн гүүрний төсөв бүгд хасагджээ.
Орон нутаг руу эрх шилжүүлэхгүй гэсэн шалтгаанаар гүйцэтгэгчийн шалгаруулах гэж байгаад бүтээн байгуулалтын төсөв хасагдлаа. Үүнийг тодорхой болгоё оо. Мөн мал вакцинжуулах ажлын төсөв хэрэгтэй байна. Шүлхий газар аваад байгаа, ажлын хэсгийнхэн жилд 2 удаа вакцинжуулах шаардлагатай гэсэн чиглэлийг холбогдох газар нь илгээсэн. Энэ талаар төсөв алга.
Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn
Хуулийн мэдээ
УИХ-ын нэгдсэн хуралдаан
ТБХ-ны хуралдаан
БСШУСБХ-ны хуралдаан
2022
04.28
ҮББХ-ны хуралдаан
ТББХ-ны хуралдаан
ИЦББХ-ны хуралдаан
2022
01.31
ЁЗСХБХ-ны хуралдаан
2021
11.08
2021
11.04