2022.04.20
Ж.Батжаргал: Улсын төсвийн орлогоо нэмэгдүүлэхэд цаашид ямар арга хэмжээ авах вэ
УИХ-ын нэгдсэн хуралдаан
Монгол Улсын 2022 оны төсвийн тухай
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2022.04.20/-ны хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ.
Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн Ж.Батжаргал:
Цаг үеийн нөхцөл байдал амаргүй байгаа учраас төсөвт тодотгол хийх, Төрийн хэмнэлтийн тухай болон бусад хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хувьд дэмжиж байна. Үүгээрээ дамжуулан бид олон жил ярьсан төсвийн шинэчлэл, үр өгөөжийг өөрчдлөх цаг нь болсон.
Төсөв ярьж байхад дан ганц зарлага ярих ёсгүй бөгөөд орлогын талаар авч үзэх хэрэгтэй. Улсын төсвийг өнгөрсөн онд батлахдаа орлогын тодорхой түвшинг тогтоосон. Үүнийгээ хэрэгжүүлэхийн тулд ямар арга хэмжээ авч байна вэ гэдэг ихээхэн чухал.
Төрийн өмчит ААН-үүдийн үйл ажиллагаа жигдэрч, үүгээр дамжуулж төсөвт хэчнээн төгрөг орж ирэх вэ гэдэг асуулт байна. Үүнийгээ сайн тооцохгүй бол үр өгөөжгүй болно.
Гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг барих тухай хууль баталсан. Тэгэхээр энэ удаагийн төсвийн тодотголоор хэчнээн төгрөг тус хуулийн хэрэгжилтэд зарцуулагдах вэ гэдгийг анхаарах шаардлагатай.
Гурилын хэрэгцээгээ хангаж, үнийн өсөлтийг барих талаар ярьж байгаа. Тэгэхээр улсын хэмжээний аюулгүй нөөц гэдгийг нэг удаа мөнгө гаргаад бүрдүүлэх хэрэгтэй юм байна. Үүнийг бүрдүүлэх талаар бодсон анхаарсан юм байна уу?
Түүний асуултад Сангийн сайд Б.Жавхлан хариуллаа.
Хуулийн мэдээ
УИХ-ын нэгдсэн хуралдаан
ТБХ-ны хуралдаан
БСШУСБХ-ны хуралдаан
2022
04.28
ҮББХ-ны хуралдаан
ТББХ-ны хуралдаан
ИЦББХ-ны хуралдаан
2022
01.31
ЁЗСХБХ-ны хуралдаан
2021
11.08
2021
11.04