2022.01.31

Д.Янжинжаргал: Эцэг, эх тогтоосны бүртгэлийг улсын бүртгэгч ажлын тав хоногт хөтөлнө

Эцэг, эх нь хоёулаа Монгол улсын иргэний дундаас төрсөн хүүхдийг засаг захиргааны нэгжийн харьяалал харгалзахгүйгээр өөрт ойр байрлах улсын бүртгэлийн нэгж, аймаг, дүүрэг, сум, хороонд хандан өөрийн биеэр очин бүртгүүлэх боломжтой.

Гадаад улсын нутаг дэвсгэрт ажиллаж, амьдарч байгаа иргэд Монгол улсын хилийн чанадад ажиллаж байгаа дипломат төлөөлөгчийн газарт хандан бүртгүүлнэ. Хэрвээ эцэг, эхийн хэн нэг нь Монгол улсын иргэн, нөгөө нь гадаадын иргэн буюу харьяалалгүй хүний дундаас төрсөн хүүхдийг эцэг, эх тогтоосны бүртгэлд бүртгүүлэх бол Улсын бүртгэлийн ерөнхий газар болон түүний орон нутаг дахь Улсын бүртгэлийн хэлтэст хандан бүртгүүлнэ.