
2022.01.12
Улсын бүртгэлийн нэгдсэн архив 23 төрлийн лавлагааг олгоно
Улсын бүртгэлийн нэгдсэн архивын газар нь Иргэний улсын бүртгэлийн чиглэлээр 23 төрлийн лавлагааг олгодог.
Тус газрын байгууллагын архив нь өөрийн хадгаламжийн сангаас
- УБЕГ-ын даргын тушаал
- Төрийн албан хаагчийн тангараг
- УБЕГ-ЫН дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн тогтоол
- Ажилтны ажлын байрны тодорхойлолт, үр дүнгийн гэрээ
- Цалингийн болон нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримт
- Хяналтын улсын байцаагчийн дүгнэлт, шийдвэрлэсэн өргөдөл, ХУБ-ийн албан шаардлага
- Албан бичиг
зэрэг архивын санд хадгалагдаж байгаа баримтуудыг хуулбарлан "хуулбар үнэн" тэмдэгээр баталгаажуулан иргэд байгууллага, ажилтан албан хаагчдад олгох үйлчилгээ явуулдаг.