2022.01.14

Б.Баярсайхан: Эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдэд нэн даруй хууль зүйн туслалцаа үзүүлэх ёстой

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.01.14\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар 2021.03.19-ний өдөр өргөн мэдүүлсэн Хууль зүйн туслалцааны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан: 

Би энэ хуулийг дэмжиж хоёр санал хэлж байсан. Нэгдүгээрт, хуулийн 6.1-д заасан эрсдэлт нөхцөлд байгаа хүүхэд бол эрх бүхий байгууллагын тодорхойлолтыг үндэслэн гэж заасныг хүнлэг бус заалт байна гэж дурдаж байсан. Хэрвээ эрсдэлд нөхцөлд байгаа хүүхэд хандсан бол нэн даруй хууль зүйн туслалцаа үзүүлнэ гэж өөрчлөх санал гаргаж байсан. Ийм заалт энд ороогүй байна.

Хоёрдугаарт, төрөөс үнэ төлбөргүй хууль зүйн туслалцаа, өмгөөлөх үйлчилгээ авч байгаа энэ харилцаанд хөндлөнгийн үнэлгээ хийх үйлчилгээний чанарт хяналт тавих төрөөс хараат бус байгууллагын оролцоо зайлшгүй байх хэрэгтэй гэсэн санал хэлж байсан. Үүнийг тус хуульд хэрхэн тусгасан бэ? 

Гишүүний асуултад:Ажлын хэсгийн гишүүд хариуллалаа.      

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn