МҮЭ-ийн холбооны дээд шагналаар 15 хүн шагнагдлаа
2022.01.27

МҮЭ-ийн холбооны дээд шагналаар 15 хүн шагнагдлаа

Иргэд, хөдөлмөрчдийн амьдралын сайн сайхны төлөө өөрийн авьяас чадвар, хүч хөдөлмөрөө дайчлан олон жил идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж, ҮЭ-ийн сонгуульт болон эрхэлсэн  ажилдаа амжилт гарган, олон түмний талархал хүлээсэн 15 хүнд XVII жарны “Сайжруулагч” хэмээх усан барс жилийн Сар шинийн баярын шинийн нэгнийг тохиолдуулан МҮЭ-ийн холбооны Ерөнхий зөвлөлийн Тэргүүлэгчдийн шийдвэрээр өнөөдөр /2022.01.27/ МҮЭ-ийн холбооны дээд шагнал “Хөдөлмөрийн хүний төлөө” шагналыг олголоо.

Шагнал хүртсэн хүмүүсийг нэрлэвэл: Т.Эрдэнэ -Булган аймгийн ҮЭ-ийн холбооны тэргүүлэгч, Б.Батцэнгэл -Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн газрын дарга, Л.Шагдарсүрэн -Дорноговь аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн дарга, Я.Алтанцэцэг -Дорнод аймгийн Хэрлэн сумын 12 дугаар сургуулийн багш, Г.Цогзолмаа  -Завхан аймгийн Аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч, А.Пүрэв -Төв аймгийн ҮЭ-ийн холбооны ахмад ажилтан, Т.Дэлгэр  -Хөвсгөл аймгийн ҮЭ-ийн холбооны нябо, зохион байгуулагч, Т.Батмөнх -“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий инженер, Д.Уранчимэг  -МХХААБО-ны ҮЭ-ийн холбооны зохион байгуулагч, Н.Оюунбилэг -53 дугаар сургуулийн сургалтын менежер, БЗД-ийн ҮЭ-ийн хороодын зөвлөлийн дарга, Х.Ариунаа -Монголын Эрүүл мэндийн ҮЭ-ийн холбооны дарга асан, Б.Бүргэд -Гэмтэл согог судлалын Үндэсний төвийн зөвлөх эмч, С.Хыдырпатша  -Аймгийн ҮЭ-ийн холбооны ахмад ажилтан, Б.Баяраа -МТЗамчдын ҮЭ-ийн холбооны дарга, З.Цогтгэрэл  -МБШУ-ны ҮЭ-ийн холбооны дарга нар тус тус шагнагдлаа.