Б.Баярсайхан: Төрийн албан хаагчдыг чадавхжуулахад Төрийн албаны зөвлөл хэр ажиллаж байна вэ
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.01.14\ нэгдсэн хуралдаанаар Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Б.Баярсайхан: Нэр дэвшигчээс 2 зүйл асууя. Та яг одоо Төрийн албаны зөвлөлд ажиллаж байгаа юм байна. Төрийн албаныхаа ажлыг хэр сайн хийж байна гэж боддог вэ? Монголын нийт төрийн албан хаагчдыг чадавхжуулах, мэргэшүүлэх, ёс зүйжүүлэхэд Төрийн албаны зөвлөл хэр ажиллаж байна гэж дүгнэдэг вэ?
Хоёрдугаарт, Монголын төрийн албанд нэг газраас хариуцлага алдаж чөлөөлөгдөөд дараагийн салбарт төрийн албанд ажиллаад яваад байдаг. Ингэж явах ёстой юмуу?
Хориод жилийн өмнө пицца зөөдөг монголчуудыг харсан. Нэг газраас гараад нөгөө газарт очиход ажилд авч л байдаг. Өнөөдөр унтаад ажлаасаа хоцорсон ч дараагийн ажил нь бэлэн байдаг учраас болоод байдаг.
Өнөөдөр монголын төрийн албанд нэг албаас нөгөөд шилжиж байгаа ямар нэгэн хариуцлага алдсан мөртлөө түүндээ ямар ч хариуцлага хүлээхгүй байгаа. Ажлаас чөлөөлөгдсөнөө хариуцлага хүлээлээ гэж ойлгож байгаа.
Мөн хариуцлага хүлээлгэхгүйгээр “өөрийн хүсэлтээр” зэрэг тодорхой бус өөр шалтгаануудаар ажлаас чөлөөлж хариуцлагаас мулталж байгаа нь төрийн албыг үнэгүйдүүлэх, авлигачид, хүнд сурталтан, ашиг сонирхлын зөрчилтэй этгээдүүдийг байлгадаг, зарим газар нь үүрлэдэг ийм газар болгоод байгаа нь үнэн шүү дээ.
Та үүнд ямар байр суурьтай байна вэ?
Түүний асуултад нэр дэвшигч н.Амартөгс хариуллаа