Улсын Их Хурлын Хяналт шалгалтын тухай хуулийн талаар сургалт зохион байгууллаа
Монгол Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар Төрийн албаны зөвлөлөөс зохион байгуулдаг “7:4:10” арга зүйн сургалтад уригдан оролцож, “Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн үзэл баримтлал, зохицуулах харилцааны талаар” мэдээлэл өглөө.
Монгол Улсын Их Хурлаас батлагдан гарсан хуулиудын үзэл баримтлалыг төрийн албан хаагчдад танилцуулах, мэдээлэл өгөх, сурталчлах зэрэг ажлуудыг үе шаттай зохион байгуулах нь зүйтэй гэж онцолсон юм.
Энэ удаагийн “7:4:10” вебинар сургалт 2022 оны 3 дахь сургалт бөгөөд Төрийн албаны зөвлөлийн дарга, гишүүд, Ажлын албаны албан хаагчид, Улсын Их Хурлаас удирдлага нь томилогддог байгууллагууд, яам, агентлаг, аймаг, нийслэлийн Салбар зөвлөлийн гишүүд, ЗДТГ-ын дарга, ИТХ-ын нарийн бичгийн дарга, ажлын албаны дарга нар, хүний нөөцийн ажилтан, албан хаагчид 1100 хэрэгсэл ашиглан байгууллага хамт олноороо 3000 гаруй төрийн албан хаагч сургалтад хамрагдлаа6