УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.01.14\ нэгдсэн хуралдаанаар Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүд санал хэлж, асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн С.Чинзориг:
Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнд нэр дэвшсэн Ц.Амартөгсийг дэмжиж байна. Олон жил төрийн албанд ажиллаж, төрийн албан хаагчийн эрх ашгийг хангах, төрийн албаны хуулийн хэрэгжилтийг биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн.
Төрийн албаны тухай хууль шинэчлэгдсэнээр ТАЗ-ийн бүтэц, орон тоог өргөтгөж, төсөв санхүүг нэмэгдүүлсэн. Хууль эрх зүйн орчин сайжирсан, эрх мэдэл нэмэгдсэн ч гэсэн ТАЗ төрийн албан хаагчдын эрх ашгийг хамгаалах, Төрийн албаны хуулийн хэрэгжилтийг хангахад идэвх санаачилга муу ажиллаж байгаа гэсэн дүгнэлттэй байдаг.
Төрийн албан хаагч тогтвортой ажиллаж байж төрийн бодлогын залгамж хадгалагдана. Ингэснээр төр өөрөө хүчтэй байна. Ялангуяа төрийн жинхэнэ албан хаагчийн мерит зарчмыг хангаж ажиллахад анхаараарай.
Төрийн албан хаагчдын эрх ашгийг хамгаалах шаардлагатай байна. Түүнчлэн Төрийн албаны хуулийн хэрэгжилтийг хангахад гол анхаарлаа хандуулаарай. Ковидын хуулиар ТАЗ-ийн сонгон шалшаруулалт зарлахыг хориглосон болохоос биш орон тоо, төрийн албаны нөөцөөс нөхөн бүрдүүлэх боломж байсан.