Баянхошуу дэд төвийн 6.8 км авто замын бүтээн байгуулалтын ажил бүрэн дууслаа
2021.10.07

Баянхошуу дэд төвийн 6.8 км авто замын бүтээн байгуулалтын ажил бүрэн дууслаа

Азийн хөгжлийн банкны дэмжлэгээр хэрэгжиж байгаа төслийн хүрээнд Баянхошуу дэд төвийн 6.8 км авто замын бүтээн байгуулалт бүрэн дууслаа. Энэхүү бүрэн тохижилттой бүтээн байгуулалтын  эхний хэсэг болох 3.4 км замыг хүлээж авах арга хэмжээ 9-р хорооны нутаг дэвсгэрт боллоо.

Арга хэмжээнд Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төслийн зохицуулагч Д.Авирмэд, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай, 9-р хорооны Засаг дарга Л.Бямбадорж болон тус хорооны иргэд, гүйцэтгэгч компанийн төлөөллүүд оролцов.

Тус замын өргөн 20 метр, дөрвөн эгнээтэй,  ус зайлуулах систем зэрэг тохижилтыг бүрэн гүйцэтгэсэн. Мөн хороон дундах зарим авто замууд найман метрийн өргөнтэй ба  хоёр эгнээтэй.  Уг авто замын бүтээн байгуулалт бүрэн дууссанаар Баянхошуу дэд төвд барьсан сургууль, цэцэрлэг, инженерийн шугам сүлжээг иргэдэд хүртээмжтэй байнгын ашиглалттай байлгах боломж бүрдэж байна.

Мөн дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд 2019-2021 онд  18 байршилд  22.8 км авто зам ашиглалтад орж Улсын комисс хүлээж авсан.  Гэр хорооллын шороон замыг хатуу хучилттай авто зам болгосноор орчны бохирдол буурч, иргэдийн амьдрах орчин сайжрахаас гадна  томоохон уулзвар замуудын ачаалал багасах зэрэг олон ач холбогдолтой юм.  

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn