Сонгинохайрхан дүүрэг 2826 ширхэг гэрэлтүүлгийг байнгын ашиглалтад хүлээж авлаа
2021.10.06

Сонгинохайрхан дүүрэг 2826 ширхэг гэрэлтүүлгийг байнгын ашиглалтад хүлээж авлаа

"Дэд бүтцийн хөгжил-Сонгинохайрхан төсөл"-ийн хүрээнд хийж гүйцэтгэсэн гэрэлтүүлгийн ажлыг хүлээн авах ёслолын үйл ажиллагаа боллоо.

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри улсын Засгийн газар хооронд байгуулсан хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд дэд бүтцийн хөгжил төсөл 2019 оноос эхлэн хэрэгжсэн билээ. Төслийн хүрээнд Сонгинохайрхан дүүрэгт 6800 ширхэг гэрэлтүүлгийн угсралтын ажил гүйцэтгэхээс одоогийн байдлаар 10 хорооны 2826 ширхэг гэрэлтүүлгийн ажил дуусаж, Улсын комисс ажиллан байнгын ашиглалтад хүлээж авсан.

Ёслолын ажиллагаанд, Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар гүйцэтгэгч компанийн төлөөллүүд болон бусад албаныхан оролцлоо.
Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр нийт 13200 ширхэг гэрэлтүүлэгтэй. Бүгд Найрамдах Австри улсын Засгийн газрын дэмжлэгээр 6800, Улс, нийслэлийн хөрөнгө оруулалтаар 1500 ширхэг гэрэлтүүлгийг энэ онд бүрэн суурилуулах ажил үргэлжилж байна. Энэхүү ажил бүрэн хэрэгжиж дууссанаар дүүргийн гэр хорооллын бүсийн 90 гаруй хувь бүрэн гэрэлтүүлэгтэй болох боломж бүрдэнэ.

Дүүргийн 3, 7, 9, 10, 11, 21, 23, 30, 31, 32-р хороодод суурилуулсан Австри улсад үйлдвэрлэгдсэн гэрэлтүүлгийн шонгууд нь тусгайлан Монгол Улсад зориулагдсан бөгөөд гэрэлтүүлэгчүүд нь эрчим хүчний хэмнэлттэй, илүү тод, зуун мянган цагийн ашиглах хугацаатай, хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи бүхий зэврэлт, доргилтод тэсвэртэй дээд зэргийн хайлшаар хийгдсэн юм.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn