Ц.Мөнхцэцэг: Үндсэн хуулийн цэцийн гишүүн улс төрийн мэдлэгтэй байх ёстой
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны /2021.10.06/-ны хуралдаанаар Монгол Улсын Дээд шүүхээс санал болгосон Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцлээ.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг:
Үндсэн хуулийн цэц бол Монгол Улсын хэмжээний Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих байгууллага. Үндсэн хуулийн цэцэд хараат бус, мэргэшсэн, бусад бүлгэмүүдийн эрх мэдэлд ажилладаггүй, тухайн асуудлаар хүний эрхийн болон хууль эрх зүйн өндөр мэдлэгтэй хүн байх ёстой. Тэр утгаараа Д.Гангабаатар нэр дэвшигчийг дэмжиж байна. Зарим гишүүд нэр дэвшигчийг их сургуулийн амьдралаас гараагүй гэж шүүмжилж байх юм. Үүнтэй санал нийлэхгүй байна. Гол шалгуур үзүүлэлтийг Д.Гангабаатар нэр дэвшигч хангасан гэж үзэж байна.