2021.05.21
Говийн бүсийн экосистемд онцгой ач холбогдолтой газруудыг хамгаалалтад авн
УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг говийн бүсийн онцгой газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авахтай холбоотой ажил дээр анхаарал хандуулан ажиллаж байна.
Монголын говь өвөрмөц сонин тогтоц, байгалийн үзэсгэлэнт газруудаар арвин баялаг ч хүний зүй бус үйл ажиллагаанаас сүйдэж байгаа нь их байна. Иймд зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах талаар холбогдох аймаг, орон нутаг, яам, судалгааны байгууллагуудтай Г.Мөнхцэцэг гишүүн хамтран ажиллаж ирсэн. Энэ хүрээнд судлагдсан газруудаас Говьсүмбэр аймгийн Чойрын богд уул, Дундговь аймгийн Дэл хөнжлийн уул, Дорноговь аймгийн Хамрын хийд орчмын газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авахтай холбоотой мэргэжлийн судалгаа дүгнэлт, орон нутгийн байгууллагуудын холбогдох шийдвэрүүд гарч бэлтгэл хангагдаад байна.
Тэрээр эдгээр газрыг хамгаалах асуудлыг УИХ-д даруй өргөн барих, цаашид судлагдаж буй газар нутгуудыг хамгаалалтад авах ажлыг эрчимжүүлэх талаар санал хүсэлт тавьж, хариулт авлаа. Монгол Улсын хэмжээнд газар нутаг, усны эхийг тусгай хамгаалалтад авах ажил удаашралтай, төлөвлөгөөний биелэлт хангалтгүй, цөлжилт , байгаль орчны доройтол газар авч байгааг сануулж, тодорхой арга хэмжээ авч ажиллах хүсэлтийг уламжиллаа..
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn