2021.05.20
С.Ганбаатар: Хуульчдын холбоо төрийн өмчийн компаниудын дамнасан хулгайтай хэзээ тэмцэх вэ?
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.05.20\ нэгдсэн хуралдаанаар Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэв.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар:
Тэмцдэггүй ард түмэн мөхдөг гэсэн үг бий. Үүнд Нарантуул дээр тэрэг түрж байгаа хүнийг хэлээгүй. Харин Монголын эрх ашгийг хамгаалахын төлөө явдаггүй хууль, эрх зүйчдийг хэлж байгаа юм. Үндсэн хуульд энэ хүмүүсийг хувийн ашиг сонирхлын төлөө явдаг биш нийтийн эрх ашгийн төлөө явдаг хүмүүс гээд хэлчихсэн байгаа.
16 жил уул, уурхайн баялаг алдагдаж байхад хуульчид хаана байсан бэ? Хуульчид мафи шиг болсон. Тэрбум тэрбум төгрөгний хадгаламжтай. Хуульчдын холбоо нийтийн эрх ашгийн төлөө, тэр дундаа төрийн өмчийн компаниудын дамнасан хулгайтай хэзээ тэмцэх вэ?
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn