2021.05.20

Ж.Сүхбаатар: Өмгөөлөгч, шүүгчдийг хасаад өнөөдрийн байдлаар Хуульчдын холбоонд хэдэн хувь нь бусад ангилалд орж байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.05.20\ нэгдсэн хуралдаанаар Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэв.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: 

Монголын төрд зүтгэсэн Цогтсайхан танд амжилт хүсэж, хүндэтгэл илэрхийлж байна. Авьяас чадвар тэтгэвэрт гардаггүй. Цаашдаа гэрээгээр бусад хэлбэрээр ажиллаад явах байх аа. 

Их хурлын гишүүнийг эрх зүйч мэргэжлээр ажилласанд тооцох гэж миний хувьд хэлээгүй. Хуулийн сургууль төгсөж байж, эрх зүйч мэргэжлээр ажилласанд тооцно. Хуульчаар ажилласан тооцох эсэхийг асуусан юм. Санал дүгнэлтийн асуудал дээр анхаараарай.

Иргэн М.Майжаргал дараах зүйлийг асуусан. Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн эвлүүлэн зуучлагч, зохион байгуулагч хариуцсан мэргэжилтэн тамгын газар, нарийн бичгийн дарга гэсэн албан хаагчид хуульчаар ажилласанд тооцохгүй үлдэж байна. Үүн дээр хариулт өгнө үү гэсэн. Мэргэжлийн хүмүүс хариулаарай. Өмгөөлөгч, шүүгчдийг хасаад өнөөдрийн байдлаар Хуульчдын холбоонд хэдэн хувь нь бусад ангилалд орж байна.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn