2021.05.19

Ж.Сүхбаатар: Төрийн байгууллагад ажиллаж байгаа хуульчдын ажил эрхлэлтийн байдлыг хэрхэн тооцоолох вэ?

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны /2021,05,19/ хуралдаанаар Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотой гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар:

Хуульчдын холбоо, Өмгөөлөгчдийн холбоо, Хуульчдын холбооны удирдлагатай холбоотой асуудлыг цэгцлэх боломжтой болж байна. Манайд нэг сонин тогтолцоо байсан. Эрх зүйч хүнийг хуульч гэлээ гэсэн ойлголт байдаг. Миний хувьд 8 жил багшилсан хүн. Хуульчаар ажилласан жагсаалтыг Хуульчдын удирдах зөвлөл батална гэсэн байна. Миний хувьд өнгөрсөн 4 жил болон энэ удаа Хууль зүйн байнгын хороонд харьяалалтай ажиллаж байна. Хуульчдын холбоо 200 төлөөлөгчийг сонгохдоо ямар зохицуулалтаар шийдэх вэ?   

Ж.Сүхбаатар: Хуульчдын холбооны байгууллагын төлөвшлийг сайжруулж, алдааг нь засья.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn