2021.05.04
Такси үйлчилгээг сайжруулснаар хотын түгжрэлийг 20-30% бууруулна
Хөл хорио үргэлжилж байгаа эдгээр өдрүүдэд зам дээр зогсон такси барих боломжгүй болж, зөвхөн дуудлагаар үйлчлэх болсон билээ. Иргэд өөрийн аюулгүй байдлаа бодолцон нийтийн тээвэрт суухаас татгалзаж таксигаар үйлчлүүлэх нь ихэссэн байна.
800-900 такси иргэдэд үйлчлэхгүй байгаа бөгөөд албан ёсны зөвшөөрөлтэй 500 гаруй такси байдгаас оргил цагаар 120 гаруй нь л иргэдэд үйлчилж байгаа юм.
Тодруулбал 1.5 сая хүн амтай Улаанбаатар хотод 4000-6000 такси үйлчилж байж иргэдийн эрэлт хэрэгцээг хангана гэсэн судалгаа байдаг. Харин өнөөдөр такси үйлчилгээ эрхлэх зөвшөөрөлтэй найман компанид 508 такси бүртгэлтэй байна. Нэр дээрээ найман компани гэж байгаа ч 30-аас дээш такситай дөрөвхөн компани, 508 таксины тэн хагасыг Улаанбаатар трансфорт такси компанийнхан дангаараа бүрдүүлж байх аж.
Үүнтэй холбоотойгоор Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас Такси стандарт, үйлчилгээг тойрсон асуудал, хотын түгжрэлийг бууруулах, такси тоог нэмэх тухай цахим хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас Монгол Улсад тулгамдаж байгаа 76 асуудлыг иргэд, олон нийтийн санал дээр тулгуурлан гаргаж, түүнийг шийдэхээр МУИС-ийн багтай хамтран ажиллаж байна. Үүнийг нэг бол такси үйлчилгээ юм.
Сэтгүүлч
Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn