Таримал ургамлын үр, сортын тухай хуулийн төслийн ажлын дэд хэсэг хуралдлаа
2021.04.23

Таримал ургамлын үр, сортын тухай хуулийн төслийн ажлын дэд хэсэг хуралдлаа

Таримал ургамлын үр, сортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг Улсын Их Хурлын чуулганы хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2021 оны 1 дүгээр тогтоолоор шинэчлэн байгуулж, ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ ахалж, бүрэлдэхүүнд нь Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир, Ж.Батжаргал, Н.Ганибал, Д.Өнөрболор нар ажиллаж байгаа юм.

Ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх ажлын дэд хэсгийн тав дахь удаагийн хурал өнөөдөр (2021.04.22) цахимаар боллоо.

Ажлын дэд хэсгийн хуралдаан


Энэ удаагийн хурлаар Ажлын хэсэгт танилцуулах Таримал ургамлын үр, сортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Тариалангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Таримал ургамлын үр, сортын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллын төслийг хэлэлцлээ.