Ц.Туваан: Үрийн дагнасан аж ахуйг үүсгэх бодлого заавал байх хэрэгтэй
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр /2020.01.12/ Ажлын хэсэг шинэчлэн байгуулах тухай /Таримал ургамлын үр, сортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд/;-ийг хэлэлцэж байна.
Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч, санал хэллээ.
УИХ-ын гишүүн Ц.Туваан:
Энэ бол зайлшгүй орж ирэх ёстой цаг хугацаа нь болсон. Монгол Улс бол хөдөө аж ахуйн орон. Монголчуудыг тэжээж ирсэн салбар бол хөдөө аж ахуйн салбар.
Манай улсын хувьд хамгийн их түвшиндээ гэхэд 1.200 мянган га эргэлтийн талбайтай газар тариалангийн салбарыг эрхэлж байгаад, нэг хэсэг уналтанд ороод өнөөдрийн байдлаар 800 гаруй мянган га талбайг тариалалтанд ашиглаад явж байна. Энэ талбайн хэмжээ нэмэгдэх байх.
Үүн дээр ярих маш олон асуудлууд байгаа. Энэ дундаас үр, үрийн сортын асуудал байна. Монголчууд ямар үр тарина түүнийгээ хураана гэж ярьдаг. Манайд үрийн бодлого маш их алдагдсан. Нэг хэсэг өөрсдөө тариад, хэддүгээр бродукцын үр нь ч мэдэгдэхгүй тариад явдаг байсан. Маш анхааралтай ажлын хэсэг дээр ярилцаад энэ асуудлыг ярилцах хэрэгтэй. Үрийн аж ахуй давхар зайлшгүй яригддаг.
Үрийн аж ахуй орхигдсон, тэднийг дэмждэг дэмжлэг ч гэж байхгүй. Тодорхой бодлогын шаардлага зайлшгүй шаардлагатай. Дагнасан аж ахуй гүйцэтгэх зайлшгүй шаардлагатай. Тэнд элит сортын үрүүдээ бэлдэж байх ёстой. Эндээс нь аж ахуй нэгж нь авч тариалалтаа хийдэг. Түүнийг нь аж ахуй нь өөрөө нөөцөлдөг. Түүнд нь улс татаац, дэмжлэгээ маш өндөр өгч байх шаардлагатай байгаа.
Үрээр дагнан ажилладаг Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн асуудлууд байна. Бид үүнийг ярьж байгаад ямар түвшинд орхисныг мэдэхгүй байна. Үүнийг тодруулмаар байна. Энд тэнд байгаа үрийн аж ахуйнуудаа үрээр дагнаж ажиллаж байгаа Эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийн асуудлыг одоо анхаарах цаг нь болсон.