2021.04.22

Ж.Батсуурь: Цэц хууль тогтоох байгууллагад хичээл заадаг байгууллага биш

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.04.22\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 02 дугаар дүгнэлтийг хэлэлцэж байна. 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь: 

Хорио цээр гээд ард түмний нүд, амыг хумсан. Цахим гээд гишүүдийн хэлэх үг 2 минут болсон. Бидэнд хийх ажил их байна. Ядаж бүх аймгаа PCR шинжилгээний аппаратаар хангачхаад бас 2 сая гаруй иргэнээ вакцинжуулчихаад ийм зүйл ярьж болж байна.

Бага суудлын хуралд Солонго,Одбаяр, Нанзад гэдэг хүмүүс орсон. Яагаад Нанзадыг хассан бэ? Саяхан Цогтын бүрэн эрхийн хугацаа дууссан гээд бөөн юм болсон. Солонгын бүрэн эрхийн хугацаа дууссан.

Эндээс хархад Цэцийг нохойд барьдаг мод шиг болжээ.Та нарын угсарч байгаа тоглоом улс төрийн зорилготой харагдаж байгаа учраас бид нар хэлэхгүй гээд яах вэ? Бага суудлын хуралдаанд хугацаан дуусан хүн, ард түмний өмнө асуудалтай ийм хүмүүсээр шийдвэр гаргуулж байна. Цэц хууль тогтоох байгууллагад хичээл заадаг байгууллага биш.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn