Ч.Ундрам гишүүн Ковид-19 цар тахлын үеийн хамгаалалтын хувцас хэрэглэл илгээлээ
2021.04.22

Ч.Ундрам гишүүн Ковид-19 цар тахлын үеийн хамгаалалтын хувцас хэрэглэл илгээлээ

УИХ-ын гишүүн Ч.Ундрам улс орон даяар бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн байгаа энэ хүнд цаг үед ард иргэдийнхээ эрүүл энхийн манаанд цаг наргүй ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилчид болон Онцгой комиссын алба хаагчдад талархал илэрхийлээд өөрийн сонгогдсон тойрог болох Сэлэнгэ аймагт нэн шаардлагатай байгаа хамгаалалтын хувцас хэрэглэл, нүдний шил тус бүр 300 ширхгийг Монгол шуудангаар илгээлээ.

Мөн үүрэг, хариуцлагаа ухамсарлаж, халдвар хамгааллын дэглэмийг сахин, холбогдох байгууллагын тавьсан шаардлагыг биелүүлж, өөрийгөө болон гэр бүл ойр дотныхоо хүмүүсийг халдвараас хамгаалж буй иргэд та бүхэндээ БАЯРЛАЛАА гэдгээ уламжиллаа.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn