2021.01.06

Ч.Ундрам: Сэлэнгэ аймгийн ард иргэд, төрийн байгууллагуудад хандив тусламж илгээсээр байна

Дэлхий нийтийг хамарсан КОВИД-19 цар тахлын тохиолдол манай улсад бүртгэгдсэнээс хойш иргэдийн аж, амьдрал хүндхэн байгаа. Энэ цаг үед УИХ-ын гишүүд тойргийнхоо иргэдэд туслах ажлыг зохин байгуулж байгаа билээ. УИХ-ын гишүүн Ч.Ундрам цар тахлын хүнд нөхцөлд ажиллаж амьдарч байгаа Сэлэнгэ аймгийн ард иргэд, төрийн байгууллагуудад хандив тусламж илгээсээр байна.

Энэ удаад БШУЯ-тай хамтран Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Алтанбулаг зэрэг сумдын тусламж шаардлагатай 80 оюутанд ахуйн хэрэглээний ариун цэврийн багцыг хүлээлгэн өгсөн юм.

Тэрбээр өнгөрсөн сард нийтдээ 75 мянган ширхэг амны хаалт, 100 литр ариутгалын бодис, белизна зэргийг Сэлэнгэ аймгийн бүх сум, суурин газарт хүргүүлж сум, тосгоны Онцгой комиссоор дамжуулан иргэдэд туслаж байсан.

Мөн Сүхбаатар, Алтанбулаг сумын тусламж үйлчилгээ нэн шаардлагатай 30, Мандал сумын 90, нийт 120 өрхөд хүнс, түлш, ариутгал халдваргүйжүүлэлтийн бүтээгдэхүүнээс бүрдсэн тусламжийн багцыг аймгийн Онцгой комиссоор дамжуулан хүргүүлсэн. Мөн эрсдэлтэй үед ажил үүргээ амжилттай биелүүлж буй Сэлэнгэ аймгийн хэвлэл мэдээллийн ажилтнуудад нэг сая төгрөгийг хандивлаж байсан юм.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn