Ч.Ундрам гишүүн Сэлэнгэчүүдээ вакцинд хамруулахаар ажиллаж байна
2021.04.01

Ч.Ундрам гишүүн Сэлэнгэчүүдээ вакцинд хамруулахаар ажиллаж байна

УИХ-ын гишүүн Ч.Ундрам Сэлэнгэчүүдээ вакцинд хамруулахаар ажиллаж байна.

Монгол Улсын хоймор нутаг, хойд хилийн боомт болсон Сэлэнгэ аймгийнхаа иргэдийг хаврын газар тариалангийн ажил эхлэхээс өмнө малчдыг мал төллөлтийн энэ үед ковидын эсрэг вакцинд яаралтай хамруулахаар ажиллаж байна. Иймээс УОК-ын дарга С.Амарсайханд тус асуудлыг дэвшүүлж урьдчилсан төлөвлөгөөгөөр 4 дүгээр сарын 5-ны өдрөөс эхлэн Сэлэнгэ аймгийн иргэдээ ковидын эсрэг вакцинд хамруулахаар болоод байна.

Монгол орны газар тариалангийн талбайн үлэмж хэсэг Сэлэнгэ аймгийн нутаг, Орхон Сэлэнгийн савд төвлөрсөн байдаг. Сэлэнгэчүүд улсын үр тарианы 40 орчим хувийг үйлдвэрлэдэг бөгөөд 570,000 гаруй малтай билээ.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn