"НДШ-ийг нэмэгдүүлэхээ 2022 он хүртэл царцаах шаардлагатай"
2021.04.06

"НДШ-ийг нэмэгдүүлэхээ 2022 он хүртэл царцаах шаардлагатай"

МҮЭ-ийн холбоо:

МҮЭ-ийн холбоо хоёрдугаар сарын 1-нээс хойш цахим тэмцлийг эхлүүлсэн үүний үр дүнд НДШ--ийг нэмэгдүүлэх шийдвэрийг 2022 оны нэгдүгээр сарын 1 хүртэл царцаах шаардлагатай гэж үзэж байна.

Хөдөлмөр нийгмийн зөвшлийн үндэсний хороо хуралдаж НДШ-ийг нэмэгдүүлэх шийдвэрийг царцаах хэрэгтэй гэсэн саналыг гаргасан.

Ерөнхий сайд энэ саналыг УИХ-д оруулж шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж мэдэгдсэн. Хоёрдугаар сарын 25-нд гарсан шийдвэр өнөөдрийн байдлаар хэрэгжээгүй байна.

ОУВС-тай тохирсон хөтөлбөрийн хүрээнд НДШ-ийг нэмэгдүүлэх шийдвэр гарсан ч одоо тэгэх шаардлага байхгүй. Цар тахлын үеэр иргэдийн цалин хөлс нэмэгдэхгүй, орлого буурсан тул энэ шийдвэрийг цуцлах хэрэгтэй.

Шаардлагыг хүлээн авахгүй бол тэмцлийн дараагийн шатанд шилжинэ.

НДШ-ийн хөнгөлөлт төсөвт болон төр, орон нутгийн өмчит газруудыг жигд хамруулахыг шаардаж байна. НДҮЗ, ЭМДҮЗ-ийн хариуцлагагүй ашиг сонирхлын зөрчилтэй этгээдүүдийн нэрийг тат.Капитал банкнаас өрөө ав, дараа нь шимтгэл нэмэхээ даатгуулагчаас асуу.