Японы Олон Улсын “Хөдөлмөрийн сан”-гийн “ҮЭ-ийн залуу лидер”-үүдийн цахим сургалтын төгсөгчид сертификатаа авлаа
2021.03.24

Японы Олон Улсын “Хөдөлмөрийн сан”-гийн “ҮЭ-ийн залуу лидер”-үүдийн цахим сургалтын төгсөгчид сертификатаа авлаа

Японы Олон Улсын Хөдөлмөрийн сан /JILAF/-гийн дэмжлэгтэйгээр 27 дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Урих хөтөлбөр-2020 сургалтад ҮЭ-ийн залуу лидер”-үүд хамрагдсан билээ. Өнгөрсөн 30 орчим жилийн хугацаанд МҮЭ-ийн холбоо болон Японы ҮЭ-ийн холбоо, Японы ОУ-ын Хөдөлмөрийн сан /JILAF/-гийн хамтын ажиллагаа олон талт хэлбэрээр зохион байгуулагдаж олон чиглэлийн сургалт семинарыг үр дүнтэй зохион байгуулж ирсэн билээ.

Энэ удаагийн хөтөлбөр нь анх удаа ҮЭ-ийн залуу ледирүүдэд зориулагдсан байснаараа онцлогтой байсан төдийгүй, Covid-19 цар тахлын улмаас цахим хэлбэрээр зохион байгуулагдсан юм.

Энэхүү Урих хөтөлбөрт МҮЭ-ийн холбооны Санхүү аж ахуйн газрын дарга Э.Баатарцогт, ХМСА-ны дарга Б.Хосбаяр, Хөдөлмөр нийгмийн хамгааллын бодлого төлөвлөлтийн газрын мэргэжилтэн С.Өнөрбилэг, ҮЭ-ийн бодлого зохион байгуулалтын газрын мэргэжилтэн, Залуучуудын хорооны дарга Э.Тамир, Гадаад харилцаа олон нийттэй харилцах хэлтсийн мэргэжилтэн Ц.Намуун, Тээвэр холбоо газрын тосны ажилтны ҮЭ-ийн холбооны зохион байгуулагч М.Болдсайхан нар хамрагдсан бөгөөд тэд /2021.03.23/-нд Японы ОУ-ын Хөдөлмөрийн сангаас илгээсэн төгсөлтийн сертификат, дурсгалын зүйлсийг МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатараас гардан авлаа.

Япон улсад суралцдаг тус хөтөлбөр уламжлалын дагуу Япон улсын ҮЭ-ийн анхан шатны нэгжийн үйл ажиллагаатай танилцаж туршлага судлах, танхимын сургалт гэсэн хоёр хэлбэрээр зохион байгуулагддаг бол энэ жил цахимаар зохион байгуулагдсантай холбогдуулан уламжлалт “Урих хөтөлбөр”-ийн албан ёсны айлчлалыг Ковид-19 цар тахал намжихаар үргэлжлүүлэх хүлээлттэй байгаагаа оролцогчид төгсөлтийн үеэр онцолж байлаа.

Сэтгүүлч

Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn