Нийгмийн түншлэгч талуудын цахим уулзалт эхэллээ
Улсын болон орон нутгийн хэмжээнд хөдөлмөр, нийгмийн хамгааллын чиглэлээр 2024 он хүртэл авч хэрэгжүүлэх бодлого, зорилтын хүрээнд санал солилцох цаашид авах арга хэмжээний талаарх Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газар, ХНХЯ, МҮЭХ, МАОЭНХ-ны хамтарсан цахим хурал өнөөдөр /2021.02.09/ болж байна.
“Засгийн газраас 2024 он хүртэл хөдөлмөр, нийгмийн хамгааллын чиглэлээр хэрэгжүүлэх бодлого, нийгмийн түншлэлийг хөгжүүлэх арга хэмжээ“ илтгэлийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Үндэсний хорооны дарга А.Ариунзаяа, “Нийгмийн түншлэлийн өнөөгийн төлөв байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал” илтгэлийг МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, “Хөдөлмөрийн харилцаанд гарч буй өөрчлөлт, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал”-аар МАОЭНХ-ны дэд ерөнхийлөгч Х.Ганбаатар нар тус тус илтгэл тавьж хэлэлцүүллээ.
“Орон нутгийн хөгжлийн бодлогод хөдөлмөр, нийгмийн хамгааллын чиглэлээр тусгагдсан асуудал, хэрэгжүүлэх арга зам”-ын талаарх саналыг Орхон, Баянхонгор, Ховд аймгийн ҮЭ-ийн төлөөллүүд гаргасан ба Засгийн газраас 25, Ажил олгогч эздийн талаас 24, МҮЭ-ийн талаас 27 хүн уг цахим уулзалтад оролцож байна.
Сэтгүүлч
Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn