2021.03.25

Ж.Батсуурь: Эрх баригчид улс төрдөө гэмгүй хүмүүсийг татан оруулахаа одоо зогсоо

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.03.25\ нэгдсэн хуралдаанаар Улсын дээд шүүхээс ирүүлсэн, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилуулах саналыг хэлэлцэж байна.

Гишүүд хэлэлцэж байгаа асуудалтай холбоотой асуулт асууж хариулт авлаа.

УИХ-ын гишүүн

"Нэр дэвшигчид амжилт хүсье. Гэхдээ өнөөдөр болж байгаа үйл явдлышг хараад харамсаж байна. Цар тахлын нөхцөл байдлыг далимдуулж олонхийн бүлэг хэтэрхий даварч байна. Цөөнхий эрхийг зөрчиж байна. АТГ-ыг авлаа, шүүхийн хуулиар хонгилын түлхүүрийг авлаа. Дээр нь Ерөнхийлөгчийн сонгуульд яасан их чичирч байна вэ та бүхэн? зүгээр ажлаа хийж байгаа цэцийг хүртэл үүндээ хутгалаа. Нэр цохож байгаад Цогтоо гэдэг хүнийг хасаад шинэ хүн томилж байна. Насны дээд хязгаарт Цогтоо биш Солонго нь биш үү? Томилгоо нь ялгаагүй.

Нумаа нууж байгаад сумаа тавина гэдэгчлэн улс төрийн дараагийн үйлдлийг эрээ цээргүй хийх хүмүүсээ оруулж ирж байна. Эрдэмтэн доктор хүмүүсийг нас хүйсийг ялгавартайгаар хасаж оруулж ирж байна. Чөлөөлөх бүх шаардлага нь хангагдсан хүний өмнүүр өөр хүнийг зориуд оруулж ирээд чөлөөлөх нь ямар учиртай вэ? 

Бид үг хэлэх боломжгүй байна. 3 минут л олгож байгаа. Тиймээс зүгээр ажлаа хийгээд явж байгаа хүмүүсийг улс төрдөө татан оруулж , АТГ, шүүх, цагдаа, тагнуул, цэцийг улс төрийнхөө гар хөл болгохоо боль."

Сэтгүүлч

Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn