2021.03.25

Л.Мөнхбаатар: Үндсэн хуулийн цэц онолын шүүх бол хөгжих ёстой

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.03.25\ нэгдсэн хуралдаанаар Улсын дээд шүүхээс ирүүлсэн, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилуулах саналыг хэлэлцэж байна.

Гишүүд хэлэлцэж байгаа асуудалтай холбоотой асуулт асууж хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар:

"Үндсэн хуулийн цэц нь эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэдэг байгууллага. Онолын шүүх болж цаашид хөгжих ёстой. Дараагийн шатандаа орох ёстой. Ингэхдээ Үндсэн хуулийн өөрчлөлт хийгдэх шаардлагатай. Өнгөрсөн удаад хийгдээгүй. Тиймээс энэ парламент хийх шаардлагатай гэж үзэж байна. 

Нэр дэвшигчийг хувь хүний хувьд дэмжиж байна. Туршлагатай, салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн, мэргэшил өндөртэй ийм хүний Улсын дээд шүүх оруулж ирсэн байна.

Томилгоотой холбоотой эрх зүйн маргаан гарч байна. Үндсэн хуульд Цэцийн гишүүний бүрэн эрх дараагийн гишүүнийг УИХ-аас томилогдсоноор хүчингүй болно гэж ойлгодог. Тиймээс хугацаа нь дууссан 2 хүний асуудал тодорхой байна. Цогтоо гишүүний хувьд төрийн алба хаших насны дээд хязгаарт хүрсэн байна. Мөн 2013 онд томилогдохдоо хамгийн эхэнд санал хураалтаар томилогдсон байна. Тиймээс цаг хугацааны хувьд Цогтоо гишүүний бүрэн эрхийн хугацаа дууссан. Иймд эрх зүйн маргаан байхгүй.

Эрдэнэбулган доктор цаашид томилогдох албандаа Үндсэн хуулиа эрхэмлэн ажиллаарай."

Сэтгүүлч

Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn