2021.03.25

Ж.Сүхбаатар: Цэцийн гишүүд дунд үгүйлэгдэж байсан Эрүүгийн эрх зүйн мэргэшсэн хүн томилогдож байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.03.25\ нэгдсэн хуралдаанаар Улсын дээд шүүхээс ирүүлсэн, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилуулах саналыг хэлэлцэж байна.

Гишүүд хэлэлцэж байгаа асуудалтай холбоотой асуулт асууж хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар:

"Сүүлийн үед цэцийн гишүүдийн дунд нэг зүйл тасраад байсан. Өмнө нь байсан. Сувд, Жанцан гуай зэрэг байсан. Эрүүгийн эрх зүйн шинжлэх ухаанаар мэргэшсэн топ хуульч, эрдэмтэн судлаач дутаад байсан юм.

Цэцийн 2 гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусаад жил гаруй болсон. Үүнд УИХ-ыг буруутгах боломжгүй. Дээд шүүх үүргээ биелүүлээгүй, хуулийн орчин бүрдээгүй байсан. Тиймээс хуульд тодорхой хугацаа заасан заалт оруулж, үүний дагуу өрсөлдөөн явуулж, ингээд шалгарсан хүн нь гарч ирж байна. Насаараа салбартаа  мэргэшсэн хүн ингээд шударгаар сонгогдоод орж ирж байна. Цаашлаад цэцийн гишүүнийг томилохдоо нээлттэй сонсгол хийх гэх мэт ахиц гарах байх.

Өмнөх 2 гишүүний бүрэн эрхийн хугацаа дууссан асуудалд ямар нэг насаар нь ялгаварласан зүйл байхгүй. Хуульд заасан хэм хэмжээндээ явж байгаа. Тиймээс бид хуулиа дагаж л ажиллах ёстой юм."

Сэтгүүлч

Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn