Есдүгээр сарын 11-ний аллагыг америкчууд өөрсдөө төлөвлөсөн
2012.09.11

Есдүгээр сарын 11-ний аллагыг америкчууд өөрсдөө төлөвлөсөн

2001 оны яг энэ өдөр амиа золиослогч этгээдүүд АНУ-д аллага үйлдсэн билээ. Энэхүү халдлагын хариуцлагыг «Аль Кайда» лалын террорист байгууллага хүлээсэн.

Есдүгээр сарын 11-ний өглөө «Аль Кайда»-тай холбоотой гэгдэх 19 алан хядагч дөрвөн бүлэгт хуваагдаж, зорчигч тээврийн дөрвөн онгоцыг барьцаалсан юм. Барьцаалагчид хоёр онгоцыг Дэлхийн худалдааны төвийн ихэр цамхаг руу, гуравдахийг нь Пентагон руу чиглүүлсэн. Харин дөрөв дэх онгоцны баг болон зорчигчид алан хядагчидтай тэмцсэний хүчинд Пенсильвани мужийн Шенксвилл хотод унасан аж. Энэхүү алан хядах ажиллагаатай холбоотой нэгэн таамаглалыг www. serendipity.li сайтаас орчуулан хүргэж байна.

Есдүгээр сарын 11-ний алан хядах ажиллагаанд оролцсон амиа золиослогч этгээдүүд араб хүмүүс байгаагүй. Үүнээс гадна дөрвөн онгоцны гурвыг нь сэлгэсэн. Ихэр хоёр цамхаг онгоц мөргөснөөс болон түймрээс болж нураагүй. Видео бичлэгүүдээс үзэхэд ихэр цамхгийн нурсан шалтгаан нь барилгад тэсрэх бодис суулгаснаас болж дэлбэрсэн байж болзошгүй. Үүний улмаас Америк болон бусад орны хэдэн мянган иргэн амиа алджээ.

Ихэр цамхгийг Боинг 707 онгоц мөргөхөд тэсвэртэй байхаар барьсан гэдэг. Энэ онгоц нь Өмнөд цамхгийг зүсэн орсон Боинг 767-тай жин, хэмжээ, хурдаараа адилхан. Хэрвээ нэг цамхаг нь нурсан бол зүгээр л гайхаад өнгөрөх байсан. Гэтэл хоёулаа, бараг чөлөөт уналтын хурдаар, тун цэвэрхэн унасан нь гайхаш төрүүлдэг. Мөн хажуу талын Манхэттэн дүүргийн барилгуудыг огт эвдэж, гэмтээлгүйгээр шууд л үнс нурам, өтгөн манан, тоос шороо болж, бүрэн нурсан нь хачирхалтай. Уг нь барилга нурсан ч төвийн ган баганууд нь үлдэх учиртайсан. Энэ бүхнийг онгоц мөргөснөөс болж үүссэн түймэртэй төрүүлдэг.Мөн хажуу талын Манхэттэн дүүргийн барилгуудыг огт эвдэж, гэмтээлгүйгээр шууд л үнс нурам, өтгөн манан, тоос шороо болж, бүрэн нурсан нь хачирхалтай.

Уг нь барилга нурсан ч төвийн ган баганууд нь үлдэх учиртайсан. Энэ бүхнийг онгоц мөргөснөөс болж үүссэн түймэртэй Эндээс үзэхэд есдүгээр сарын 11-ний алан хядлага бол америкчуудын өөрсдийнх нь төлөвлөсөн, гүйцэтгэсэн үйл ажиллагааны үр дүн байх магадлалтай. Гадныхны тусламжтайгаар хийгдсэн байж болзошгүй энэ үйл ажиллагаанд АНУ-ын аюулгүй байдал, цэргийн байгууллагууд хамсаатан болж мэдэхээр байгаа юм. Тэгэхээр халдлагад өртөж, амиа алдсан 3000 хүн Арабын террористуудад биш, улсын тагнуул, хамсаатны гарт өртсөн болж таарч байна.

Есдүгээр сарын 11-ний үйл явдлын тухай албан ёсны тайлан худал хуурмагаар дүүрсэн гэх нотолгоо үнэхээр олон. Америкчууд энэ талаар эхнээс нь мэддэг байсан ч олонх нь Цагаан ордон, мэдээллиын үндсэн хэрэгслүүдийн худал хуурмаг ярианд итгэсээр байна.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.