МҮЭ-ийн холбооноос иргэд хөдөлмөрчид, гишүүдийнхээ төлөө явуулсан цахим ажил үр дүнд хүрлээ
2021.02.25

МҮЭ-ийн холбооноос иргэд хөдөлмөрчид, гишүүдийнхээ төлөө явуулсан цахим ажил үр дүнд хүрлээ

МҮЭ-ийн холбооны удирдлагууд аймаг нийслэлийн 22, мэргэжил үйлдвэрлэлийн 14 холбооны ҮЭ-ийн холбоодын дарга нартай өнөөдөр /2021.02.25/цахим уулзалт хийж, НДШ-ийн нэмэгдлийн эсрэг цахим тэмцлийн үр дүнг танилцуулав.

НДШ-ийн хоёр хувийн нэмэгдлийг МҮЭ-ийн холбоо болон МАОЭНХ-ноос цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан нэмэгдүүлэх боломжгүй гэдэг байр суурийг ХНЗ-ийн гурван талт Үндэсний хороонд уламжилж, хууль эрхзүйн орчныг сайжруулах, одоо хэрэгжиж байгаа хуулийг зогсоох асуудлыг тавьсан.

2022 оны нэгдүгээр сарын 1-н хүртэл дээрх хуулийг хойшлуулах, НДШ төлөх хууль нь хэрэгжээд төлсөн байгууллагуудын хувьд дараа сар руу шилжүүлэх зэргээр шийдвэрлэх боломжтой гэдгийг ХНХ-ын сайд А.Ариунзаяа хэлснийг дамжууллаа.