Германчууд Европын чансааг тэргүүлж байна
2012.06.10

Германчууд Европын чансааг тэргүүлж байна

Вашингтоны Pew Research Center төв Европын холбооны орнуудад санал асуулга явуулжээ. Хямралын улмаас хүмүүс Европын интеграцид итгэл суларсан байна. Гэхдээ асуулгад сюрприз бас байгаа аж. Германчууд Европын хамгийн өөдрөг сэтгэлтнүүд болжээ.

Германчуудыг үглээ унжгар, тэдэнд европчууд дургүй гэж тооцож ирсэн юм. Гэтэл Америкийн нийгмийн судалгааны PewResearchCenter төвөөс Европын холбооны найман оронд явуулсан судалгаа үүнийг эсрэгээр харуулав. Германчуудын 73 хувь нь улс орныхоо эдийн засгийн байдлыг сайн гэж үнэлэв. Холбооны орнуудаас грекээс бусад нь германчуудыг атаархалтайгаар харж байна.

 

Европ баримтлалын хямрал

Европын интеграцлалд грекчуудын 70 хувь нь итгэхээ больсон бол францчуудын 63 хувь, британичууд ба италичуудын 61хувь, чехүүдийн 59 хувь, испаничуудын  50 хувь бас ийм бодолтой байгаа аж. Зөвхөн германчуудын талаас илүү буюу 59 хувь Европын интеграцилал улс орны хувьд ашигтай болсон гэж үзэв. Үүний зэрэгцээ германчуудын 65 хувь нь Европын холбооны гишүүн байгаадаа эерэгээр ханджээ.

Европын нэгдэлд германчууд эерэг хандаж байгаа нь тэдний 50 гаруй хувь нь өөрийн орны хөгжлийн үндсэн чиглэлэлд сэтгэл хангалуун байгаатай холбоотой. Асуулга хийсэн бусад долоон оронд эерэг үзүүлэлт дөнгөж 14 хувьтай байна. Германчуудын 73 хувь нь эдийн засгийн байдлаа сайн гэж нэрлэсэн  бол бусад орнуудын 15 хувь нь л сэтгэл ханамжтай гэжээ.

 

Германчууд туслахад бэлэн грекчүүд тэдэнд итгэдэггүй

Германы улстөрчид өрийн хямралын даралтыг хуваалцах сонирхолгүй байна. Тиймээс Европын үнэт цаас гаргахыг эсэргүүцэж байгаа юм. Үүнийгээ харин германы татвар төлөгчид Грек, Испани зэргийн өрийг төлөлцөх хүсэлгүй байгаа гэж тайлбарлажээ. Гэтэл санал асуулгаар эсэргээрээ германчуудын 49 хувь нь үнэт цаас гаргахыг дэмжсэн байв. Энэ нь Францын 44, Британийн 34 хувиас хамаагүй дээгүүр юм.

Хамгийн хүндэтгэлтэй улс гэдэг чансаанд Герман тасархай түрүүлж явна. Францчуудын 84, чехүүдийн 80, польшуудын 78 хувь нь тус тус Германд элэгтэй байна. Харин грекчүүдийн таван хүний дөрөв нь Германд муу хандлагатай байгаа ажээ.

 

Эх сурвалж
Ардын эрх
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.