Лу.Гантөмөр гишүүн сургууль, цэцэрлэгт ажиллав
УИХ-ын гишүүн Лу.Гантөмөр өчигдөр дүүргийнхээ 58 дугаар сургууль, 51 дүгээр цэцэрлэг дээр ажиллав. Гэхдээ мэдээж хичээл заагаагүй, хүүхэд асраагүй. Харин дүүргийн 15 сургууль, 26 цэцэрлэгийг интернэтэд бүрэн холбох, тоног төхөөрөмж суулгах ажлыг эхлүүлсэн байна. Учир нь Лу.Гантөмөр гишүүн уг ажлыг өөрөө санаачилж, санхүүжилтыг төсвийн төсвийн хөрөнгө оруулалтаар шийджээ. Нийт 15 сургууль, 26 цэцэрлэгийг интернэтэд бүрэн холбох, утасгүй интернэтийн орчинг бүрдүүлэхэд улсын төсвөөс 1,6 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардагдсан байна. Өчигдөр эхний сургууль, цэцэрлэгийг интернэтэд бүрэн холбосон бөгөөд ирэх наймдугаар сард багтаан дүүргийн нийт сургууль цэцэрлэгийг интернэтэд бүрэн холбох аж.