Францын ерөнхийлөгч 6000 еврогийн цалингаас татгалзав
2012.05.19

Францын ерөнхийлөгч 6000 еврогийн цалингаас татгалзав

  • .
Францын шинэ ерөнхийлөгч Франсуа Олланд сонгуулийн кампанийн үеэр олон нийтэд өгсөн амлалтаа биелүүлэв. 17-ны өдөр Елисэйн ордонд болсон Засгийн газрын анхны хуралдаан дээр тэрбээр өөрийн болоод сайд нарын цалинг 30 хувиар танаж байгаагаа мэдэгджээ. Түүний энэ шийдвэр Засгийн газрын тогтоол болон гарч, албан ёсны хэвлэл "Журналь офисьель"-д нийтлэгдсэнээр хүчин төгөлдөр болох юм.

Өмнөх ерөнхийлөгч Николя Саркози 2007 онд албан тушаалдаа орсон даруйдаа өөрийн цалинг 170 хувиар нэмэгдүүлж, ерөнхийлөгч болон Засгийн газрын тэргүүн хоёрын цалингийн хэмжээг ижил болгосон билээ. Энэ нь 19500 евро гэсэн үг бөгөөд энэ хэмжээ өнгөрсөн дөрвөн жил гаруйн хугацаанд өөрчлөгдөөгүй гэдгийг хэлэх хэрэгтэй. Харин энэ удаа социалист шинэ ерөнхийлөгч "санхүүгийн өөрчлөн байгуулалт"-ыг ийнхүү өөрөөсөө эхэлж байна.

Шинэ шийдвэр хүчин төгөлдөр болсноор ерөнхийлөгч Ф.Олланд, ерөнхий сайд Ж.Эйро нар аль аль нь 13500 еврогийн цалин авах болж байгаа юм. Харин Засгийн газрын гшпүүдийн авдаг байсан 14000 евро, 9800 болон буурч байна. Гэхдээ энд нэг хоржоонтой зүйл гарч ирж байна. Франсуа Фийоны тэргүүлж байсан түрүүчийн Засгийн газрын гишүүд халаагаа өгснөөс хойш хагас жилийн турш өмнөх цалингаа хуулийн дагуу авах эрхтэй бөгөөд энэ нь одоогийн сайд нараас cap тутам 4000 еврогоор илүү пүнлүү хүртэнэ гэсэн үг юм.

30 хувийн таналт гэдэг бол Европын холбооны орнуудын удирдагчдын хувьд санхүүгийн хямралын дараа цалингаа бууруулсан арга хэмжээнүүдээс хамгийн мундаг нь болж байна. Их Британи, Португалид Засгийн газрын гишүүд цалингаа таван хувиар хасаад өнгөрсөн бол Италид 10, Ирланд, Испанид 15 хувиар бууруулсан юм. Гэхдээ Францын сайдууд Европын бусад орны нөхдөөсөө хавьгүй илүү хангамж эдэлдгийг хэлэх хэрэгтэй. Тухайлбал, Парист хувийн орон сууцгүй сайд нарт нэг айлд 80 кв/м, дээр нь хүүхэд тус бүрт 20 кв/м-ээр бодож орон сууц олгодог. мөн Францын иргэн бүр жилийн эцэст орлогын мэдүүлэг гаргаж өгдөг бол сайдын гэр бүлийн гишүүд дор дороо биш, нэгдсэн нэг тайлан өгдөг байна. Эрх дарх үүгээр ч дуусахгүй.

Францын хуулиар төрийн байгууллагын хариуцлагатай албанд орж буй хүмүүс, тухайлбал сайд дэд сайд нар, парламентын дээд, доод танхимын гишүүд албаа авахаасаа өмнө эд хөрөнгийнхөө дэлгэрэнгүй тайланг гаргаж өгөх ёстой байдаг. Франц төдийгүй гадаад улсад эзэмшдэг үл хөдлөх хөрөнгө, эдлэн газар, үнэт цаас, хувьцаа мөн автомашин, усан онгоц гэх мэтийг бүгдийг энд мэдүүлнэ.

Энэ баримтыг улс төрчдийн санхүүгийн ариун цэврийг хянадаг тусгай хороо нэгтгэн хадгалдаг байна. Хадгалах төдийгүй байн байн хянаж, албан ёсны орлого болоод баялгийнх нь үнэн бодит байдалд зөрөө гарч буй эсэхийг шалгадаг. Ерөнхийлөгчийн хувьд ч мөн адил. Николя Саркозийн хувьд гэхэд л 2007 онд 2.143 сая. еврогийн хөрөнгөтэй байсан бол албан тушаалаа өгөхдөө 2.3 саяын хөрөнгөтэй байсан гэнэ. Шинэ ерөнхийлөгч Ф.Олландын саяхан өгсөн мэдүүлгээр бол тэрбээр өмнөх ерөнхийлөгчөөсөө хоёр дахин бага буюу 1.2 сая еврогийн бэнчинтэй ажээ. Үүний ихэнх хэсгийг 20-иод жилийн өмнө худалдаж авсан Газрын дундад тэнгисийн эрэг дээрх байшингийн өртөг бүрдүүлж байгаа аж.

Мөн тэрбээр Канн хотод хоёр байртай бол, одоо Парист найз эмэгтэйн хамтаар гурван өрөө даруухан байранд суудаг гэнэ. Төрийн албан тушаалтнуудын мэдүүлсэн хөрөнгө, өөрийн болон гэр бүлийнх нь эдэлж хэрэглэж буй баялагтай зөрвөл яах вэ? Мэдээж, мөрдөн шалгана. Шалгалтаар хуудуу илэрвэл албан тушаалаас ңь зайлуулж, шүүхийн өмнө аваачина. Гэхдээ Францын өндөр албан тушаалтнууд ингэж муугаа үзсэн явдал урьд хожид огт дуулдаагүй билээ.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.