Сирийн парламентад 30 эмэгтэй гишүүн ялжээ
2012.05.17

Сирийн парламентад 30 эмэгтэй гишүүн ялжээ

5-р сарын 7 -нд Сирид Ардын зөвлөл-парламентын сонгууль явагдсан бөгөөд сонгууль “шударга, өрсөлдөөнтэй уур амьсгалд намуудын шинэ хуулийн дагуу болоод хараат бус шүүхийн хяналтан дор” явагджээ. Энэ тухай өнөөдөр Дамаскад болсон хэвлэлийн бага хурал дээр Сонгуулийн хорооны тэргүүн Халаф аль-Аззауи мэдэгджээ. Тэрээр мэдэгдэхдээ, сонгуульд нийт сонгогчдын 51,26 % буюу 5 сая гаруй хүн оролцсон байна. Дамаскад өмнө нь зөрчил илэрсэн нилээд хэдэн сонгуулийн байруудад дахин санал хураалт явагджээ.Зэвсэгт мөргөлдөөн илүү идэвхитэй гардаг Хомс болон Идлиб хотуудад сонгогчдын ирц ямар байсан тухай асуултанд аль-Аззауи хариулсангүй. 

Гэхдээ түүний мэдээлсэн парламентын 250 суудлын 30-ыг нь эмэгтэйчүүд эзлэх болсон тухай мэдээ энд ирсэн хүмүүсийг баярлуулжээ. Хагас зуун жилийн түүхэнд анх удаа олон намын сонгуульд Үндэсний нэгдэл ялалт байгуулжээ. Тэдний нэрийг шинэ үндсэн хуулийн дагуу эрх барих статусаа алдасан Арабын социалист сэргээн мандалтын намаас /БААС/ дэвшүүлсэн билээ.“Уян хатан сөрөг хүчин” болон энхийн өөрчлөлтүүдийн төлөө эвсэл нь сонгуульд ялагджээ. Эвслийн удирдагч Кадри Жамиль сонгуулийн системд шинэчлэл хийх болон дахин санал хураалт явуулахыг шаардаж байна. Энэ эвсэл нь сонгуульд оролцсон цорын ганц сөрөг хүчний эвсэл юм.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.