60 хоногийн дотор буцаж ирэхгүй нөхцөлтэйгээр иргэдийг Дархан-Уул аймгаас гаргаж эхэллээ
2021.01.14

60 хоногийн дотор буцаж ирэхгүй нөхцөлтэйгээр иргэдийг Дархан-Уул аймгаас гаргаж эхэллээ

Дархан-Уул аймгийн Онцгой комиссын шийдвэрээр Дархан-Уул аймгаас гаргах болон ирэх иргэдийн бүртгэлийг www.smartdarkhan.com цахим хуудсаар энэ сарын 12-13-ны өдрийн 18:00 цаг хүртэл хийсэн байна.

Нийт 784 иргэн явахаар, 1246 иргэн ирэхээр бүртгүүлжээ.

Дарханаас гарахаар бүртгүүлсэн иргэдийг өнөөдрөөс асуумж бөглүүлэн буцааж байна. Өглөө 09:00-15:00 цагийн хооронд хувийн унаагаар зорчих иргэдийг явуулах ажлыг зохион байгуулж байна. 15 цагаас хойш нийтийн тээврийн хэрэгслээр иргэдийг буцаана.

Явж байгаа  Дархан-Уул аймгийн иргэдэд 60 хоног буцаж ирэхгүй байх нөхцөлийг тавьж байгаа юм. Өнөөдөртөө багтаж иргэдийг гаргаж дууссаны дараа ирэх иргэдийг хүлээн авах ажлын зохион байгуулалт хийгдэнэ.

Ирэхээр бүртгүүлсэн иргэдийн шалтгаан нөхцөлийг тодруулж байна. Улаанбаатар хотоос ирэхээр бүртгүүлсэн Дархан-Уул аймгийн иргэдийн судалгаа мэдээллийг тодруулахаар аймгийн ОК-оос Нийслэлийн ОК-д хүргүүлсэн. НОК, УОК-ийн тодорхой чиглэл шийдвэрийг үндэслэн хотоос ирэх иргэдийг татах юм.

Б.БУЯНДАЛАЙ