Зам талбайн ажилчдын ариутгал, халдваргүйжилтэд өндөр шаардлага тавих мэдэгдэл гаргалаа
2021.01.11

Зам талбайн ажилчдын ариутгал, халдваргүйжилтэд өндөр шаардлага тавих мэдэгдэл гаргалаа

Улаанбаатар хотын Захирагчийн албанаас цар тахалтай холбоотойгоор ХАБЭА-дад өндөр шаардлага тавьж зам талбайн ажилчдын ариутгал, халдваргүйжилтэд сайтар анхаарч ажиллах тухай мэдэгдэл гаргасан байна.

Тэрээр уг мэдэгдэлд: 
Улсын Онцгой комиссын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 12 дугаар тогтоолоор коронавируст халдвар /ковид 19 цар тахлаас урьчилан сэргийлэх зорилгоор хөл хорио ТОГТООСОН шийдвэрийн хугацаанд эрсдэл бүхий нөхцөлд ажиллаж буй Нийслэлийн Хот тохижилтын газар, хог хаягдлын үйлчилгээний байгууллагуудын анхааралд:

Хөл хорио тогтоосон хугацаанд Улсын ОНЦГОЙ КОМИССЫН ТОГТООЛ, Нийслэлийн Засаг даргын захирамж шийдвэр, зааврыг хатуу баримталж үйл ажиллагаандаа мөрдлөг болгох, байгууллага тус бүр ХАБЭА-дад өндөр шаардлага тавьж зам талбайн үйлчлэгч, жолооч, ачигч нарт шаардлагатай нэг удаагийн маск, бээлий, ариутгалын бодисоор хангаж, хяналт тавьж ажиллах, албан байгууллагын өрөө тасалгаанд халдваргүйтгэлийн ажлыг тогтмол хийх, хог тээврийн авто машиныг өдөрт 2-оос 3 удаа ариутгаж, халдваргүйжүүлж ажиллахад онцгой анхаарч ажиллахыг мэдэгдье.

УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА