2020.12.28
Нийслэлийн 2020 оны “хөдөлмөрийн аварга”-ууд тодорлоо
Жил бүр нийслэл Улаанбаатар хотынхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж, хөдөлмөр зүтгэл, оюун ухаан, хөлс хүчээ зориулж, өргөсөн тангарагтаа үнэнч зүтгэн хийсэн ажлаараа хамт олон, дүүрэг хороо, хот нийслэлээ манлайлсан “Хөдөлмөрийн аварга”-уудаа тодруулдаг уламжлалтай.
Уг арга хэмжээг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэл Улаанбаатар хотын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо хамтран зохион байгуулдаг бөгөөд энэ жил коронавирусийн цар тахлаас ард иргэдээ хамгаалах үйлсэд хүчин зүтгэж буй 30 ажилтан, алба хаагч “Хөдөлмөрийн аварга” боллоо.
Шагналыг Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, Нийгмийн бодлогын асуудал эрхэлсэн орлогч Н.Баярчимэг, Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөө, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, Нийслэлийн ажил олгогч эздийн нэгдсэн холбооны Удирдах зөвлөлийн дарга Ч.Нанжидсамбуу нар гардуулан өгсөн юм.
Нийслэлийн 2020 оны “Хөдөлмөрийн аварга”-аар:
- Нийслэлийн Аврах 105 дугаар ангийн аврагч, ахлах ахлагч Батбаярын Үнэнмөнх
- Нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Жаргалсайханы Алтанхуяг
- Нийслэлийн Онцгой байдлын газрын Судалгаа, дүн бүртгэл хариуцсан мэргэжилтэн, ахмад Батчулууны Баатар
- Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Замын хөдөлгөөний зохицуулах хэлтсийн зохицуулагч, ахлах ахлагч Батдэлгэрийн Баярхүү
- Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Замын хөдөлгөөн зохицуулах хэлтсийн зохицуулагч, ахмад Дамдинсүрэнгийн Энхбаяр
- Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Клиникийн халдвар судлагч эмч Сэрдамбын Оюунгэрэл
- Цэргийн төв эмнэлгийн Аврахуй анагаах ухааны тасгийн эрхлэгч, хурандаа Галхүүгийн Наранхүү
- Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн Сүрьеэгийн диспансерын лаборант Баярмагнайн Гэрэлмаа
- Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн Дотрын өвчин судлалын нэгдүгээр тасгийн эрхлэгч Гангаагийн Цэвэлмаа
- Баянзүрх дүүргийн Сүрьеэгийн диспансерын зохицуулагч эмч Батсүрэнгийн Пүрэвсүрэн
- Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн Тархвар судлагч эмч Ганхуягийн Зулцэцэг
- Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын зам талбайн үйлчлэгч Сүрэнгийн Отгонбаатар
- Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын Хог тээврийн машины ачигч Осорын Самданцэрэн
- Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын Усалгаа бороожуулагчийн машины жолооч Чойжингийн Доржпалам
- Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн ерөнхий инженер Шаравын Мөнхжаргал
- Ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ-ын Ерөнхий инженер Жамсранжавын Дагвасүрэн
- Геодизи усны барилга байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын Ерөнхий инженер Сугарын Батсайхан
- Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийн ахлах нягтлан бодогч Оюунцэцэгийн Дэлгэрцэцэг
- Зэвсэгт хүчний жанжин штабын Ажиллагааны удирдлага төлөвлөлтийн хэлтсийн дарга,газрын даргын орлогч хурандаа Балжидын Баатар
- Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэнд боловсрол соёлын хяналтын хэлтсийн дарга Дорждэрэмийн Цэнд-Аюуш
- Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Агаарын чанарын хяналтын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Намсрайн Нарангэрэл
- Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Даваасүрэнгийн Лхамсүрэн
- Мөнхийн тун ХХК-ийн Ерөнхий захирал Цэвэгжавын Алтанцэцэг
- Хөдөлмөрийн эрүүл мэнд аюулгүй ажиллагааны хэмжилт үнэлгээ сургалт судалгаа мэдээллийн төв-ийн гүйцэтгэх захирал Өсөхбаярын Батзориг
- Хүнс комплекс ХХК-ийн ерөнхий технологич Цолмонгийн Булган
- Геодизи усны барилга байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын шугам сүлжээний техникч Дашнямын Идэрсайхан
- Ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ-ын Токарьчин Өлзийхишигийн Энхбат
- Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын Нийтийн хэв журмын хамгаалах газрын Ахлах байцаагч цагдаагийн хошууч Батбаатарын Баттулга
- Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Пүрэвийн Очбадрах
- Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах Тасгийн дарга, цагдаагийн хошууч Дашпунцагийг Бадам-Очир нар тодорлоо.