“Хөдөлмөрийн хүний төлөө” шагналаар 24 хүн шагнагдлаа
2020.12.15

“Хөдөлмөрийн хүний төлөө” шагналаар 24 хүн шагнагдлаа

МҮЭ-ийн холбооны дүрмийн 20 дугаар зүйлийн 20.1.8, “МҮЭ-ийн холбооны шагналын тухай” журмын 2.2, гишүүн байгууллагуудын тодорхойлолт, Ажлын албаны саналыг үндэслэн МҮЭ-ийн холбооны Ерөнхий зөвлөлийн тэргүүлэгчдийн шийдвэрээр 24 хүнийг шагналаа.

Шагнал гардуулахын өмнө МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар хэлэхдээ:

Өнөөдөр МҮЭ-ийн холбооны дээд шагнал “Хөдөлмөрийн хүний төлөө” эрхэм хүндтэй шагналаар 24 хүнийг шагнах шийдвэрийг МҮЭХЕЗ-ийн Тэргүүлэгчдийн хурлаас шийдвэрлэсэн. Иргэд, хөдөлмөрчдийн амьдралын сайн сайхны төлөө өөрийн авъяас чадвар, хүч хөдөлмөрөө дайчлан олон жил идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж ҮЭ-ийн сонгуульт болон эрхэлсэн ажилдаа амжилт гарган, олон түмний талархал хүлээсэн хэмээн үзэж шагнаж байгаадаа баяртай байна.

ҮЭ-ийн хөдөлгөөнд жирийн ажилчнаас эхлээд Хөдөлмөрийн хүний төлөө хийсэн ажлаараа шалгарсан ахмад зүтгэлтнүүд, идэвхтэн сонгуультнууд, төр, нийгмийн ажилтнууд, Ажил олгогчдын төлөөлөл зэрэг бүхий л салбарын хүмүүсийг шагнаж байна.

Эдгээр хүмүүсийн гэр бүл, хамт олонд ажлын өндөр амжилт, эз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе гэлээ.

Дараахь нэр бүхий хүмүүст МҮЭ-ийн холбооны “Хөдөлмөрийн хүний төлөө” шагналыг олгож, хүн тус бүрт цалин цагаан мөнгөн тэмдэг, гэрчилгээ олголоо.
  1. Хоохор Бадамсүрэн -“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ерөнхий захирал
  2. Самдан Энхболд -Дархан-Уул аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга
  3. Бат-Очир Гантөмөр -Хөвсгөл аймгийн Мөрөн нисэх буудлын ҮЭ-ийн хорооны дарга
  4. Бат-Эрдэнэ Баяраа -БСШУС-ын яамны Соёл урлагийн бодлогынзохицуулалтын газрын ахлах мэргэжилтэн
  5. Дэндээ Батнасан -“Багануур тохижилт” ОНӨААТҮГ-ын захирал
  6. Дашдаваа Эрдэнэсайхан -“ДЦС-3”ТӨХК-ийн ҮЭ-ийн хорооны дарга
  7. Гунгаа Халтар -МҮЭСТО-ны ахмад ажилтан
  8. Дашням Батболд -Үйлдвэрлэл ҮЭ-ийн холбооны ахмад ажилтан
  9. Хасар Хишигжаргал -МҮЭ-ийн ахмад ажилтан
  10. Дамдиндорж Цэрэнчанаа -МҮЭ-ийн ахмад ажилтан
  11. Сүхбаатар Оюунчимэг -Дорнод аймгийн
  12. Эмнэлгийн ажилтны ҮЭ-ийн нэгдсэн хорооны дарга
  13. Банди Цогоо -Дорноговь аймгийн “Чандмань илч” ОНӨ ХХК-ийн ҮЭ-ийн хорооны дарга
  14. Гэндэнжамц Цэцэгмаа -БШУ-ны ҮЭ-ийн холбооны Гадаад харилцаа, Их, дээд, мэргэжлийн сургууль хариуцсан мэргэжилтэн
  15. Дамба Батлут -Эрдэнэт хотын захирагч бөгөөд Орхон аймгийн Засаг дарга асан
  16. Дашням Хажидмаа -Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн Ерөнхий ня-бо, ҮЭ-ийн хорооны ня-бо
  17. Дэмбэрэл Нордогжав -Төв аймгийн ҮЭ-ийн холбооны ахмад ажилтан
  18. Дагважанцан Норовсамбуу -Завхан аймгийн Албан бус салбарт ажиллагчдын ҮЭ-ийн хорооны дарга
  19. Сүхбаатар Эрдэнэбат -МҮЭ-ийн холбооны Дэд ерөнхийлөгч
  20. Батдэлгэр Цэрэнпүрэв -Автозамчдын ҮЭ-ийн холбооны дарга
  21. Лувсанринчин Энхбат -МҮЭ-ийн холбооны Ерөнхий зөвлөлийн жолооч
  22. Буяннэмэх Шарав -“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ҮЭ-ийн холбооны ахмад ажилтан
  23. Аръяа Баасанжав -МҮЭ-ийн ахмад ажилтан
  24. Санжжав Түдэвдорж -Нийслэл Улаанбаатар хотын ҮЭ-ийн холбооны ахмад ажилтан
  25. Нацагдорж Батсайхан -МҮЭ-ийн Соёлын Төв Ордны нягтлан бодогч