Би гомдоогүй л биз дээ
2012.01.23

Би гомдоогүй л биз дээ

 

ОХУ-ын Ерөнхий сайд Владимир Путин улсынхаа хэвлэл мэдээллийн төлөөлөгчидтэй уулзахдаа «Москвагийн цуурай» радиог ширүүн шүүмжиллээ.

 

«Би Ерөнхийлөгч Д.Медведевтэй Сочид цанаар гулгаад тун сайхан ааштай байсан. Гэтэл машины радиогоо асаатал шинжээчид ёстой тэнэг, солиотой юм ярьж байв. Америкийн пуужингуудыг ОХУ-ын хилээс хэдэн км зайд байрлуулах нь чухал бус гэнэ ээ. Яагаад чухал бус гэж. Ойр бол тэд манай пуужингуудыг газар дээр байхад л онож устгана. Харин хол бол үгүй. Энэ бол зарчмын, маш чухал асуудал. Энэ бол мэдээлэл биш. Шинжээчид АНУ-ын ашиг сонирхлын төлөө үйлчилж байна» гэж Путин мэдэгдэв.

 

Путин дараа нь тус радиогийн ерөнхий редактор А.Венедиктовоос хэний төлөө санал өгөхийг нь асуув. Венедиктов «Би 1996 оноос хойш сонгууль өгөөгүй» гэж хариулахад Путин «Та надад гомдчихлоо. Гэтэл та нар өглөөнөөс үдэш хүртэл надыг баасаар булж байхад би гомдохгүй л байна шүү дээ. Үнэндээ манайх шиг хэвлэлийн эрх чөлөө АНУ-д ч байхгүй. «Москвагийн цуурай» радио бол төрийн мэдлийн «Газпром» компанийнх. Орос иргэдийн татварын мөнгөөр цалинждаг. Ийм зүйл АНУ-д хэзээ ч гарахгүй» хэмээжээ.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.