Эмэгтэйчүүд архи уудаггүй, авилгад автдаггүй
2012.01.21

Эмэгтэйчүүд архи уудаггүй, авилгад автдаггүй

Боливийн тэргүүн хатагтай Эстер Моралес

Эмэгтэйчүүд архи уудаггүй, авилгад автдаггүй

 

Тэрээр тэргүүнхатагтай гэж дуудуулахдургүй ч Боливийн гооньЕрөнхийлөгч Эво Моралесийн эгч учраасБоливийн тэргүүнхатагтай болжээ. ЭстерМоралесийн албан тушаал нь төлөөлөхчанартай, сайн дурынбөгөөд цалингүй юм.Эстер нийслэлээс хол оршдог Оруро хотодхүнсний дэлгүүражиллуулдаг ажээ.Түүнийг Барселона хотод цагаачлалын асуудлаарххуралд оролцохоор ирэхэднь "EI Periodico"сонин уулзаж ярилцжээ.

-Таныг тэргүүн хатагтай гэж нэрлэх болсноос хойш амьдрал тань өөрчлөгдөв үү?

-Би ямар ч хатагтай биш, зүгээр л Ерөнхийлөгчийн эгч. Миний амьдрал өмнөх шигээ л Оруро хотод гэр бүл, үр хүүхэдтэйгээ хэвийн үргэлжилж байна. Би Ерөнхийлөгчийн ордонд очихдоо биеэ бариад, тав тух алдагдчихдаг. Манай гэр бүл өөр өөрсдийн ажлаа хийгээд л амьдарч байна. Хүүхдүүд маань хөгжимчин, мариачи хөгжмийн хамтлагт тоглодог юм. Эво намайг  зарим  шаардлагатай арга хэмжээнд дуудахад л очдог юм.

-Боливт эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн хооронд адил тэгш байдал байна уу?

-Улс төрд бол байна. Шинэ Үндсэн хуулийг баталсны дараа эмэгтэйчүүд төрд алба хашиж эхэлж байна. Бидэнд давуу тал байна, архи уудаггүй, авилгад оролцдоггүй. Мөн бид гэр орноо яаж авч явахаа мэднэ. Парламент, яамдад эрх тэгш байдал байна. Харин нийгэмд одоогоор эрх тэгш байдал алга. Гэвч бид үүнд хүрэхээр явж байна.

-Эво Моралес төр барих болсноос хойш ядуурал буурсан гэж үнэн үү?

-Тийм ээ, ядуурал үнэхээр буурсан. Зарим шийдвэрийн үр дүн одоо тодорхой харагдаж байна. Нефтийн салбарыг улсын мэдэлд авснаар хөгшин, орлогогүй хүмүүст хувь хишиг олгох боломжтой болсон. Энэ хувь хишгийг нэмэгдүүлэхээр судалж байна.

-Цагаачлах нь ядуурлаас гарах арга зам мөн үү?

-Үгүй, цагаачлал нь цаагуураа гэр бүлийг сөнөөж байдаг. Боливт ажил хийхээр цагаачилж буй хүмүүс нь эмэгтэйчүүд байдаг. Эмэгтэйчүүд хөдөлмөрөө мөлжүүлж, ашиглагддаг ч гэр рүүгээ мөнгө илгээж л байдаг. Боливт эрчүүд хүүхдүүдээ харж. асарч байна. Эмэгтэйчүүд буцаж ирэхэд гэр бүл нь хуваагдаж, салж сарнисан байдаг.

-Эво Моралес хоёр дахь удаагаа сонгогдохдоо эхнийхээсээ илүү санал авсан. Гэвч сүүлийн үед ард иргэдийн дэмжлэгийг алдаад байх шиг...?

-Үгүй байх аа. Нийтийн арга хэмжээнд .үргэлж олон хүн цуглардаг. Энгийн ардууд бүх уриа дуудлагад хариу өгдөг юм. Эво Моралес ард түмэндээ хүндлэгдсэн хэвээр, энэ хүндлэл, хайр нь харагдаж байдаг. Тийм биш бол хэн ч түүнийг хүндэтгэхгүй, дэмжихгүй биз дээ.

-Амазон мөрний ойролцоох дархан цаазат газарт засмал зам тавих төсөл уугуул иргэдийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч байсан...?

-Тэр бол шүүхийн сонгуулийг бүтэлгүй болгох гэсэн улстөржсөн эсэргүүцэл байсан. Энэ мөргөлдөөн газар авалгүй зогссон. Одоо бүх нийтийн санал асуулга явуулах болчихоод байна. Эцэст нь тэр замыг барьж л таарах байх. Учир нь газар нутгийг холбоход энэ зам маш чухал шаардлагатай. Дархан цаазат газар нутгийг хөгжүүлснээр л хамгаалж чадна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.