АН-ын дарга эвтэй дөрвөн амьтан тэжээдэг
АН-ын дарга Н.Алтанхуягт Ерөнхий сайд С.Батболд эвтэй дөрвөн амьтаныг үр жимс бүхий модтой нь мөнгөөр сийлсэн гоёмсог жааз бүхий дурсгалын зүйл гардуулжээ. Хамтарсан Засгийн газар гурван жил гаруйн хугацаанд ажиллахдаа эв нэгдлийг эрхэмлэж, улс орныхоо төлөө маш олон ажлыг хийж амжуулсаны үр дүнд мөрийн хөтөлбөрийн биелэлт 82 хувьтай байгааг тэрээр онцолсон байна. Ерөнхий сайд С.Батболд "Энэ бүхэн эвийг эрхэмлэж улс орныхоо эрх ашгийг эн тэрүүнд тавьж ирсэний үр дүн юм аа" гээд эвийг эрхэмлэх ухаанаар хандсан Н.Алтанхуяг даргад талархал илэрхийлж байгаагаа мэдэгджээ. Н .Алтанхуяг даргын хувьд өмнө нь Тэргүүн шадар сайдын ажлын өрөөнд нь намынх нь нөхдөөс бэлэглэсэн нэг метр хэртэй гоёмсог хийцтэй эвтэй дөрвөн амьтны баримал хүндтэй байр эзэлдэг байсан. Түүнийг намын даргаар ажиллах хугацаандаа эвийг эрхэмлэж хагарч бутарсан намаа эвтэй болгож зангидсан гар шиг авч яваад талархаж хоёр дарга хоёр тамгатай болоод байсан хэд хэдэн намын үүр хороодыг эвлүүлж нэгтгэсэнийх нь дараахан эвтэй дөрвөн амьтантай намын даргаа адилтган зүйрлүүлж бэлэглэсэнийг намын нөхөд нь ярьж байсан удаатай. Хүний өөрийн аль ч талдаа эвлүүлж босгох авах гээхийн ухаанаар улстөрд ханддагаа хүлээн зөвшөөрүүлсэн АН-ын дарга энэ маягаар мөдхөн эвтэй дөрвөн амьтаны цуглуулгатай болох дог оо.
Амралтын шуудан сонин